Архиваас · Нийслэл

Баярын өдрүүдээр 34 машиныг ачиж журамлажээ

· UBS.mn

Баярын өдрүүдээр 34 машиныг ачиж журамлажээ

0204_zam

Нийслэлчүүд маань сар шинийн баяраар замын түгжрэлгүй шинэлэхийг хүсэвч хясал болоод нэлээн хэдэн жилийн нүүрийг үзлээ. Хотын захын хороолол гэлтгүй хөдөө орон нутгийн замд ч бас түгжрэхээр нүсэр тэмдэглэлт баяр болж байгаа юм. Энэ л асуудлыг зохицуулж шийдэхийн тулд хэрэгжүүлээд байгаа замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камераар зөрчил шүүн, буруу эгнээ байр эзэлсэн машиныг ачиж торгууль бичиж байгаа юм. Баярын өдрүүдэд хяналт шалгалт харьцангуй сул байсан ч жолооч нарын ухамсаргүй байдлаас болж хэд хэдэн зам тээврийн осол гарчээ. Мөн Шинийн 1наас 3ны өдрийн хооронд 34 машиныг ачиж журамласан байна.Хяналтын камерт бичигдсэн зөрчил гаргасан жолоочийн хаягаар хүргүүлэх ажлын явц өнөөдрийн байдлаар жигдрэн хариуцлага тооцох систем сайн ажиллаж байгааг албаныхан хэлж байна. Мөн машинаа ачиж журамлуулсан иргэдийн хувьд торгуулийн мөнгөн дүнгээ төлөх явц сайжирчээ. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэл ийм байна. Харин Замын цагдаагийн газар өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 401 дуудлагатай хоножээ. Үүнд ослын 364 дуудлага багтсан бөгөөд хүнд гэмтсэн 13, эд материалын хохиролтой 23, согтуу жолооч 21-ийг журамлажээ. Түүнчлэн сар шинийн баярын өдрүүд тохиосон өнгөрсөн сарын 31-нээс өчигдрийг хүртэлх хугацаанд Шуурхай удирдлагын төвийн утсанд зам тээврийн ослын 1104 дуудлага иржээ. Эдгээр ослын улмаас 43 хүн бэртэж гэмтсэн бол хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиснаас үүдсэн ослын улмаас найман хүний амь эрсэджээ.