Архиваас · Нийслэл

“Буянт Ухаа-1” хорооллын иргэд цагаан сараас өмнө байраа хүлээж авна

UBS.mn

“Буянт Ухаа-1” хорооллын иргэд цагаан сараас өмнө байраа хүлээж авна

20131224_bu

ОССК нь орон нутгийн болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдаж, хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, орон сууц захиалан бариулах, худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин ОССК-ийг өнгөрсөн 7 хоногт хуралдсан нийслэлийн тэргүүлэгчдийн хурлаар төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэхээр тогтоол гаргасан юм.

Өнөөгийн нийгэмд иргэдийн хамгийн их хүсэж байгаа нийтлэг зүйл бол орон сууц. Тиймээс иргэдийг чанартай зах зээлийн бодит үнээр орон сууцжуулах шаардлагатай байгаа юм. Үүний хүрээнд монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр орон сууцны санхүүжилтын корпораци гардан 1764 өрхийн “Буянт Ухаа-1” хорооллын шавыг өнгөрсөн жилийн 4-р сард тавьсан билээ. Тус хорооллыг айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 1мкв-г 950 мянган төгрөгөөр анх худалдаалахаар болсон. Харин инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн асуудал тулгамдсан зэргээс шалтгаалан барилгын явц удааширсан төдийгүй үнийн хувьд ч өөрчлөлт орсон юм.

“Хасу мандал”-ын орон сууц м2 нь 740’000 төгрөгөөр босч байгаа, “Үндэсний бүтээн байгуулалт”-ын барьж байгаа 25 орон сууц м2 нь 980’000 төгрөгөөр босч байгаа юм байна.

Харин “Буянт ухаа-1” хорооллыг иргэдийн гар дээр яг хэдэн төгрөгөөр мкв нь үнэлэгдэн очихыг хараахан тогтоогүй байгаа гэнэ. Тус хороололд орохоор захиалга өгсөн иргэд сар гарангийн дараа буюу сар шинийн баяртай зэрэгцэн шинэхэн байрныхаа түлхүүрийг хүлээн авах юм байна.