“Буянт-Ухаа 1″ хороололд ирэх сарын эхээр захиалга авч эхэлнэ
Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны барилгын ажлыг 2013 оны 4 дүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм. Ашиглалтад орсон, цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна. Эхний ээлжийн орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад 40 хувийн зорилтот бүлгийнхэнд худалдах юм. Зорилтот бүлэг гэдэгт ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийг багтаан ойлгож байна. Иргэдэд тавьж байгаа шаардлагын тухайд нэр байгууллагад хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх ёстой. Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны гэр бүл байна. Мөн анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэд багтах бөгөөд багадаа хоёр жил нийгмийн даатгал төлсөн байх болзолтой юм. Банк санхүүгийн байгууллагад өртэй болоод чанаргүй зээлдэгч бол энэ хөтөлбөрөөс хасагдах нь ээ. Үүнээс гадна, Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаан болон найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаагүй, урьдчилгаа 30 хувийг төлсөн, 15 жил худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байх шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Энэ бол засгийн газраас баталсан ерөнхий журам. Харин одоо Төрийн орон сууцны корпораци нарийвчилсан журмыг боловсруулж байна. Журам эцсийн байдлаар гуравдугаар сарын эхэн үед боловсруулагдаж дуусна. Ингээд орон сууцаа иргэдэд худалдаалж эхэлэх юм байна. Иргэдийг хямд өртөгөөр орон сууцанд хамруулах зорилготой учраас тавигдах шаардлагуудаас гадуур ямар нэг хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй юм байна. Байр авах хүсэлтэй иргэдэд шударгаар хувиарлалт хийх үүднээс цахим болон онлайн хэлбэрээр захиалгаа авах бөгөөд эрэлт нь нийлүүлэлтээс хэтэрсэн тохиолдолд сугалааны зарчмаар иргэдэд худалдаалах юм байна. Ирэх сарын эхээр Буянт ухаа нэг хорооллын эхний ээлжийн байруудыг худалдаалж эхлэх юм. Өнөөдрийн байдлаар 567 айлын орон сууц бүрэн ашиглалтанд ороод байгаа бол ирэх 5 сарын 23 гэхэд 1764 өрхийн орон сууц сургууль цэцэрлэгийн хамт ашиглалтанд оронхнээ. Иргэдэд хөнгөлттэй үнээр орон сууц олгох хөтөлбөр ингээд дуусахгүй. Ойрын хугацаанд 10 мянган өрхийг хөтөлбөрт хамруулж орон сууцтай болгох юм байна. Тэхлээр эхний ээлжинд ашиглалтанд орох Буянт ухаа хороололд байр авч чаддагүй юмаа гэхэд дараа дараагийн ашиглалтанд орох байрнаас сонголтоо хийх боломжтойг хэлж байна.