Архиваас · Эдийн засаг

Монголын татвар төлөгчдийн өдөр өнөөдрөөс эхлэн энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ

· UBS.mn

Монголын татвар төлөгчдийн өдөр өнөөдрөөс эхлэн энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ

Нилээд хэдэн жилийн өмнө татварын байцаагч гэдэг том дарамтлагчид байдаг байсан бол одоо харин эсрэгээрээ иргэд аж ахуйн нэгжийн анд нөхрийн хэмжээнд хамтран ажиллах болж, өөрөө дэргэд нь очиж ажилладаг болжээ. Мишээл төвд татварын бүх шатныхан ирж, иргэддээ үйлчилж байна. Шилдэг найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ба татварын байцаагч нар иргэдэд татварын зөвлөгөө өгч, хууль сурталчилж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд татварын алба бүр өөрийн сургалтын танхим болон татвар төлөгчдийн ажлын байранд төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулан, зөвлөгөө зааварчилгаа өгөхөөр төлөвлөжээ.

Монгол улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 57.4 хувийг үндэсний татварын алба бүрдүүлж байна. Татварын албаныхан харьцдаггүй хүн, хамаардаггүй байгууллага гэж байхгүй. Татвар төлөлт ч өмнөх онуудаас өссөн. Уул уурхайн томоохон төслүүд эхэлж байгаа ч энэтэй холбоотой. Үндэсний татварын албаны улс, орон нутгийн төсөвт оруулж буй татварын орлогын хэмжээ жил бүр өсч, 2011 онд 2.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, 2012 онд 2.7 их наяд төгрөгийн орлого оруулахаар шамдан ажиллаж байна. Энэ бүх мөнгө эргээд иргэн та бидний эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах төсвийн хөрөнгийг бүрдүүлж байдаг юм.

Гэхдээ манай улс нийт татвар төлөгчдийн ердөө 50 гаруй хувийнхний гүйцэтгэлээр татварын орлогоо бүрдүүлдэг. Үлдсэн нь үйл ажиллагаанаасаа ашиг олж чаддаггүй, Х тайлан гаргадаг компаниуд олон бий. Татвар төлөгчид дотор том татвар төлөгчид гэсэн онцгой хэсэг байдаг. Үнэндээ том ч бай жижиг ч бай татвараас зайлсхийх гэсэн оролдого байнга гардаг ч бас хуулийн хүрээнд шудрагаар татвараа төлөгч аж ахуй нэгжүүдийг шалгаруулдаг. Тэднийг Татварын албаны дээд шагнал болох “Хөх дэвтэр” шагнал гардуулах ёслол энэ сарын 11- ний өдөр болох юм байна.