Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14,8 хувиар өсчээ. Барилга угсралтын ажил 79 хувиар нэмэгджээ. .
Монгол улсын эдийн засгийн өсөлтөд дотоодын аж үйлдвэрийн салбар эерэг нөлөө үзүүлж байгааг статискийн дүн мэдээллээс харж болохоор байна. Тодоруулбал аж үлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2013 онд 2 их наяд 608 тэрбум болж өмнөх оноос 336.2 тэрбум төгрөг буюу 14,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болон барилга угсаралтын салбар, бүх төрлийн тээвэрлэлт голлож нөлөөлсөн байна. Барилга угсралт их засварын ажил өмнөх оноос 640,9 тэрбум төгрөгөөр буюу 79 хувир өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнд барилгын салбарыг дэмжсэн төрийн бодлого болон иргэдийн орон сууцанд амьдрах хүсэл сонирхол нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт ч нэмэгдэх болсон байна.
Мөн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн бас нэг салбар бол зам тээврийн салбар юм. Өнгөрсөн онд бүх төрлийн тээвэрлэлтээр 49,8 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оноос 6,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин хүн тээвэрлэлт 3,1 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны хувьд эдийн засагт дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний салбар эерэг нөлөө үзүүлсэн бол гадаадын шууд хөрөнгө оруулалт сөрөг нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл энэ оны эхний 3 улирлын байдлаар аваад үзэхэд манай улсад 2 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнийг 2012 оны эхний 3 улирлын байдалтай харьцуулахад 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Энэ нь эдийн засагт таагүй нөлөө үзүүлэх шалтгаан болсон байна.