Архиваас · Нийгэм

Автозамын тэмдэглэгээг сэрүүний улиралд хийх ёсгүй

UBS.mn

Авто замын тэмдэг тэмдэглэгээг хангалттай биш байна гэж шүүмжилдэг. Тэгвэл энэ нь олон талын хүчин зүйлтэй холбоотой болж байна. Чанаргүй будаг, материалаар замын тэмдэглэгээг хийж энэ нь амархан арилдаг бол нөгөө талаар шороо тоостой байдлаас үүдэн харагдах байдал бүдгэрдэг асуудал ч байдаг байна.

Замын гол тэмдэглэгээ бол явган зорчигчийн зураас байдаг. Энэ нь замын цагдаагийн газраас уналт хийж өгч дараа нь энд явган зорчигчийн гарц хийх ёстой гэсэн зааврын дагуу тусгай компаниуд болоод шинээр зам барьж байгаа аж ахуй нэгжүүд хийдэг. Харин хурд сааруулагчийг гол төлөв сургууль цэцэрлэгийн орчинд хийдэг. Бусад замын тэмдэгнүүдийг автозамын газра, замын цагдаа гээд хамтарсан газруудын шийдвэрийн дагуу хийгээд явдаг. Гэтэл одоо ялангуяа хотын төвийн замуудад хаана нь ямар тэмдэг тэмдэглэгээ байгаа нь бүдгэрсэн харагдахаа больсон замууд олон байна. Мэдээж шинэ зам барилаа гэхэд иж бүрэн баригдах ёстой мэргэжлийн байгууллага ч хүлээн авдаг.

Мэргэжлийн хяналтаас чанаргүй материалаар замын тэмдэглэгээ хийдэг гэсэн дүгнэлтийг хэлж байна. Бас нэг нөлөөлдөг зүйл бол замын арчилгааг мууг хийдэгтэй холбоотойгоор тэмдэглэгээнүүд бүдгэрдэг гэсэн асуудал яригдаж байна. Шороо тоостой байдал нь бүдгэрүүлэх бас нэгэн шалтгаан ч болдог байна.

Замын тэмдэглэгээ бүдэг байна харагдахгүй байна гэж шүүмжлэх нь зөв ч нөгөө талаар зорчигчид замынхаа дүрмийн дагуу хэрхэн оролцдог нь бас л анхаарал татаж байна.

Автозамын тэмдэг тэмдэглэгээг чанартай материалаар хийх ёстой, дээрээс нь заавла хүйтний уур орсон үед халуун хүйтний харшил болгож чанаргүй тэмдэглэгээ болгохоос зайлсхийх ёстой дүр зураг харагдаж байна. Дээрээс нь замын хөдөлгөөнд оролцогчид ч тэмдэг тэмдэглэгээний дагуу зорчих асуудал чухал байна.