“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэлд www.sport.ub.gov.mn хаягаар явагдаж байна
Жил бүрийн 6-р сарын эхний долоо хоногийн бямба гарагийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Харин энэ жилийн тухайд бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих “Улаанбаатар Марафон” тэмцээнийг олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нийслэл хотынхоо төв талбай, гудамж замыг жил бүрийн 6-р сарын эхний долоо хоногийн бямба гарагт автомашингүй өдөр болгож, бүх нийтээрээ биеийн тамираар хичээллэх, спортын олон тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд УБ марафон олон улсын гүйлтийн тэмцээнд Солонгос, Японы дэлхийд данстай тамирчид, мөн БНХАУ-аас 5 тамирчин,хөрш зэргэлдээ улс орнуудын тамирчид ирж оролцож хүсэлтээ ирүүлээд байна.Улаанбаатар марафон гүйлтийн тэмцээнийг 06-р сарын 07 ны өдөр зохион байгуулах юм. Марафон, гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээнийг зохион байгуулан. Уг тэмцээний хамрах хүрээ болон оролцохыг хүссэн иргэд хэрхэн бүртгүүлэх талаар танилцууллаа. “УБ Марафон” гүйлтийн хагас буюу бүтэн марафоны 21км 975 метр, 42 км 195 м зайл гүйх юм байна. энэ удаагийн тэмцээнийг ОУ-ын дүрмийн дагуу зохион байгуулна.Иймээс 6-р сарын 7 ны өдөр нийслэл хотын гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, баруун, зүүн 4 замууд, мөн сансарын тунель,гэсэрийн уулзвар гэсэн газруудад тээврийн хэрэгсэл зорчихгүй байхнээ. Олон улсын чанартай “Улаанбаатар Марафон” гүйлтийн тэмцээнд оролцогчдыг нийслэлийн биеийн тамир спортын газар, дүүргүүдийн биеийн тамир спортын хороо, нийслэлийн боловсролын газар, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд дээр бүртгэж байна.Мөн www.ulaanbaatar.mn, www.sport.ub.gov.mn сайтаар бүртгэл явагдаж эхэлсэн байна.