Архиваас · Олон улс

Казакстан улсын хөгжилд манай улс чухал үүрэг гүйцэтгэнэ.

UBS.mn

Казакстан улсын хөгжилд манай улс чухал үүрэг гүйцэтгэнэ.

2014.01.22-kazak

1991 оны 12р сарын 16ны өдөр Казакстаны ард түмэн тусгаар тогтносон эрх чөлөөт улс болсон билээ. Тусгаар тогтнол, улс төрийн байр сууриа бэхжүүлэхийн төлөө 20 гаруй жил ажиллаж, зорилгодоо хүрсэн гэж тодорхойлж болох юм. Учир нь эртний түүхтэй манай 2 улсын хувьд хөгжлийн стратегийн төлөвлөгөөнд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэж өнөөдөр БНКаз улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд онцоллоо . Тэр ч утгаараа казакстан улс 2050 он хүртэл хөгжих төлөвлөгөөнд дэлхийн хөгжингүй 30 орны тоонд орох том үсрэнгүй зорилт багтжээ. Энэ тухайгаа ч улсынхаа өнөөдрийн байдалтай харьцуулан мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, газар тариалан, шинжлэх ухаан, жижиг дунд бизнесийн хөгжил, эрүүл мэнд боловсрол гээд манай хоёр улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ контакт 40 гаруй байдаг. Энэ дундаас боловсролын салбарт Монгол Улс, Казахстан Улсын Боловсролын яамдын хооронд 2008 онд шинэчлэн байгуулсан Хэлэлцээрийн дагуу 2009 оноос эхлэн жил бүр 5 хүртлэх оюутанг баклавар, магистрантур, доктронтурт харилцан сургахаар болсон байдаг. Мөн Монгол Улсын дипломат, албан паспорттай иргэд визгүй, харин энгийн паспорттой иргэд 90 хоног визгүй зорчдог. Тийм ч учраас ажиллах хүчин нийлүүлэх, уул уурхайн салбарт туршлага солилцох хийгээд манай улсын зүгээс Казакстан улстай хамтран ажиллах өргөн боломж нээлттэй. Казакстан улс нь олон улсын рейтингээр бол бизнес эрхлэхэд хамгийн тааламжтай орнуудын тоонд багтаж байгаа бөгөөд энэ хандлагыг улам тэтгэж өсгөх ёстой гэдгийг стратеги төлөвлөгөөндөө багтаажээ. Тус улс нь манай Улсад оруулж байгаа хөрөнгийнхөө хэмжээгээр 35 дугаар байрт байна. Монголд 12 мянга гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай Казахстаны 34 компани байна. Энэ мэтчилэн хоёр орны хамтын ажиллагаа хөгжлийн төлөвлөгөөнд нэгдэн ажиллах мөн бүгд найрамдах каз улсын ерөнхийлөгч назарбаеваас ард түмэндээ хандсан уриалгыг хүргэж байна