Иргэдээр хэлэлцүүлээгүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй
Энэ оноос эхлэн төсвийн тухай хуульд орон нутгйин хөгжлийн санг бий болгон Нийслэл дүүрэг аймаг сумдад хуваарилан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн төсвийг иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулахаар журамлагдсан юм. Нийслэлийн хувьд ОНХС-ийн хувиарлалтийг хэрхэн хийх талаар дүүргүүдээс санал авсан байна. Хороо бүрээс 3-5 асуудал тусгасан санал ирсэн бөгөөд тэдгээр саналыг үндэслэн хуваарилалт хийх юм. ОНХС-ийн хуваарилалтыг ондоо багтааж хийх бөгөөд хот дээр байгаа 20 орчим тэрбум төгрөгийг энэ долоо хоногт багтаан хуваарилах юм. Үүнийг лефт засвар, фасат засвар, ногоон байгууламж зэрэгт зарцуулах юм байна. Хамгийн гол нь иргэдийн оролцоонд тулгуурлан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Тэгэхлээр иргэдийн оролцоогүйгээр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй юм байна. Аль дүүргийн хэддүгээр хороонд гэрэлтүүлэг, ногоон байгуулж зэрэг шаардлагатай байгааг иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэж байхаар болж байна. Энэ оноос эхлэн хэрэгжих гэж байгаа Орон нутгийн хөгжлийн сан иргэдийн өмнө тулгамддаг гол асуудлыг шийдвэрлэх гарц болно гэж үзэж байгаа юм.