“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт өгсөн ялыг төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байна.
2013 оны 9-р сарын 16-ны өдөр Төрийн ордоны хашааруу халдаж, буун дуу гаргасан Гал үндэстэн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхбаяр тэргүүтэй 8 хүнийг баривчилсан. Тэдний хэрэг прокророос шүүхэд шилжиж 4 сарын дараа буюу өчигдөр анхан шатны шүүх хурал болсон. Шүүх хурлаас болсон Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст 2-21 жилийн ял оноосон юм. Тэгвэл өнөөдөр энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Цэрэнханд, Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Сүхгэрэл, Хил хязгааргүй гол мөрөн бүсийн сүлжээний төлөөлөл болон шүүгчдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Цэрэнхандын хувьд монголын шүүх засаглал өчигдөр шударга бус шийдвэр хэрхэн гаргадагаа харууллаа. Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс нь монголын байгаль орчин, газар нутгийнхаа төлөө тэмцсэн нь шүүхийн өмнө 2-21 жилийн ял авах шалтгаан нь боллоо гэдгийг онцоллоо. Харин Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Сүхгэрэлийн хувьд өчигдөр болсон шүүх хурлаар Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг шүүх хурлаар хувийн эрх ашгийнхаа төлөө явсан гэдгийг нотолж чадаагүй. Нэг үгээр хэлбэл гадуур гараад байгаа Гал үндэстэн холбооныхон хэн нэгнийг дарамталж мөнгө авдаг гэсэн цуурхалыг баталж чадсангүй. Хэдийгээр Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс нь буун дуу гаргасан ч хэн нэгнийг болоод төрд ямар хохирол учруулаагүй. Өчигдөр болсон шүүх хурал нь шударга бус шүүх хурал боллоо гэж мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд Гал үндэстэн холбооны тэргүүн Мөнхбаярын хүү Эрдэнэ болон Гал үндэстэн холбооны төлөөлөгч Ганболдын гэр бүл Энхсайхан нар ч оролцсон. Гэр бүлийнхний хувьд шүүхийн шийдвэрт харамсаж байна. Хэн нэгнийг дарамталж мөнгө авдаг байсан гэдгийг шүүх нотолж чадаагүй. Тиймээс Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг гүтгэсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Шүүхийн энэ шийдвэр нь иргэний нийгмийн байгууллага төр хоёрын хоорондох хагарлыг илүү нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдэж, шат шатны шүүхэд хандаж, шударга ёсны төлөө явахаа хөдөлгөөнийхөн болон гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд давхар дуулгасан юм.