Архиваас · Соёл урлаг

Аллегро хөгжмийн сургалтын төвийн сурагчид тайлан тоглолтоо хийлээ.

UBS.mn

Аллегро хөгжмийн сургалтын төвийн сурагчид тайлан тоглолтоо хийлээ.

20131223_alegro

Улс орон хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдрал дээшилж, эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарах болсон. Үүний тод илрэл нь төгөлдөр хуур, хийл, морин хуурын сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүд олон болсон явдал юм. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ хөгжмийн боловсролд илүү анхаарал хандуулдаг гэсэн үг юм. Хөгжмийн сургуульд сурсанаар Хүүхэд өөрийнхөө гоё сайхныг мэдрэхээс гадна өөртөө итгэлтэй болж, ямар нэг зүйлийг бусдаас илүү хийж чаддагаараа онцгойрч, өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай өсч торних нөхцөл болдог байна. Энэ ч үүднээс Аллегро хөгжмийн сургалтын төвийг зорих, хүүхдийнхээ хөгжмийн боловсролыг дээшлүүлэх эцэг эхчүүдийн тоо нэмэгдэх болсон байна. Аллегро хөгжмийн сургалтын төвийн хувьд 2000 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд 5000 гаруй хүүхдэд хөгжмийн боловсрол олгожээ. Энэ жил тус сургалтын төвд сурсан хүүхэд багачууд маань эцэх эхчүүд, эрдэмтэн багш нартаа сурсан мэдсэнээ тайлагналаа. Дөнгөж сурч эхлэж байгаа хүүхдээс эхлээд удаан хугацаанд сурч мэргэжлийн өндөр түвшинд хөгжимддөг болсон гээд олон арван авяъастнууд жилийн эцсийн тайлан тоглолтоо хийлээ.

Хүн төрөлхтнийг хөгжимгүйгээр төсөө­лөхийн аргагүй учраас хөгжмийн гайхамшиг, ач тусыг бүх нийтийн хүртээл болгох зорилтыг Аллегро хөгжмийн сургалтын төвийн хамт олон чиглэлээ болгон ажиллаж ирсэн байна. Хөгжмийн боловсролоо дээшлүүлж, хөгжимдөж сурахыг хүссэн хэн бүхний өмнө Аллегро хөгжмийн сургалтын төвийн үүд хаалга нээллтэй. Тэд насны ангилал харгалзахгүйгээр гурван сар болон түүнээс дээш хугацаагаар ганцаарчилсан сургалт явуулан танай хүүхдэд авъяасаа нээн хөгжүүлэх боломжыг олгож байгаа юм. Та бүхэн тав тухтай сонгодог орчинд мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар заалгаж төгөлдөр хуур, хийл, морин хуур зэрэг хөгжмийг хөгжимдөж сурах болно.