Кувейтийн удирдагч Иранд айлчилж байна.
Кувейт улсын эрхэм дээд Эмир нь Исламын бүгд найрамдах Иран улсад албан ёсны айлчлал хийж байна. Ираны ерөнхийлөгчөөр харьцангуй дундыг баримтлагч Хассан Рухани сонгогдсоноос хойш Иран улс Булангийн орнуудтай харилцаагаа сайжруулах хандлага ажиглагдаад байгаа юм.
Иран улсын төрийн мэдлийн IRNA агентлагийн мэдээлснээр Кувейтийн эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль Сабах нь ИРан улсад 2 өдрийн айлчлал хийх юм байна. Түүний айлчлалыг дагалдан Кувейт улсын хэд хэдэн сайдууд явж байгаа ажээ.
Энэ удаагийн айлчлалын үеэр Кувейтийн эрхэм дээд эмир нь Иран улсын ерөнхийлөгч Хассан Руханитай уулзалт хийж, 2 улсын хоорондох харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцана.
Иран улсын ерөнхийлөгч Хассан Рухани нь өнгөрсөн 2013 оны 8 дугаар сард сонгогдсоныхоо дараа хөрш улс орнуудтайгаа харилцаагаа сайжруулах тал дээр анхаарч ажиллах амлалтыг өгсөн юм. Тэр дундаа газрын тосны асар их нөөц баялагтай, өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай Булангийн орнуудтай Иран улс харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэх байна.
Ямартай ч, дэлхийд газрын тосны нөөц баялгаараа тавдугаарт жагсдаг Кувейт улсын удирдагч сүүлийн хэдэн арван жилд анх удаа Иран улсад айлчлал хийж байгаа нь энэ юм. Ираны өмнөх удирдагчид болох Махмуд Ахмадинежад, шашны удирдагч Аяат
олла Хаменей нарын засаглалын үед ИРан улс Булангийн орнуудаас аль болох зайгаа барьж, харилцаа нь хүйтэн явсаар ирсэн түүхтэй.
Харин харьцангуй төвийг сахигч байр суурьтай Хассан Рухани Ираны ерөнхийлөгч болсноор Арабын улс орнуудтай харилцаагаа сайжруулахаар ажиллаж байна.
Дашрамд хэлэхэд Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират зэрэг зургаан гишүүн улсаас бүрдсэн Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл нь бүс нутагт Иран улсын оруулах таагүй үр нөлөөнөөс ихээхэн болгоомжилдог