Архиваас · Олон улс

Италийн эвслийн шинэ Засгийн газар Парламентын дэмжлэгийг авч чадлаа

· UBS.mn

Италийн эвслийн шинэ Засгийн газар Парламентын дэмжлэгийг авч чадлаа

2

Хэдийгээр шинэ ерөнхий сайд Италийн эдийн засгийг үндэс сууриар нь өөрчлөн шинэчлэхээ мэдэгдээд байгаа ч өмнөх 3 ерөнхий сайдын адил бүтэлгүйтэхвий гэж эргэлзэх хүмүүс олон байна. Ардчилсан намын удирдагч, ФЛоренц хотын дарга байсан 39 настай Маттео Рензи өнгөрсөн бямба гаригт ерөнхий сайдын тангаргаа өргөсөн юм.

Шинэ ерөнхий сайд эвслийн Засгийн газар бүрдүүлж, зүүнтний Демократуут болон төвийн сахигчид, консерватив хүчинг багтаасан. Тэрээр Итали улсад эрс мэдэгдэхүйц өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Маттео Рензи, Италийн ерөнхий сайд

Бид Итали улсын ирээдүйг Европын түүхийн төгсгөл шиг болгохыг хүсэхгүй байна. Италийн ирээдүй чанар, чадвар, оюун ухаанд суурилсан байх ёстой. Хэрэв бид боломжоо бүрэн ашиглавал богино хугацаанд бодит өөрчлөлт хийж чадна гэдэгт итгэж байна. Гэхдээ зөвхөн бид зоригтой, хамтдаа байх цаг ирсэн гэдгийг нэг нэгэндээ харуулж чадвал энэ бүхэн биелнэ.

Рензигийн хувьд сонгуулийн хуулийг өөрчлөх, татварыг бууруулах, ажлын байранд хөрөнгө оруулах зэргийг дэмжиж ажиллахаар болоод байгаа юм. Мөн ирэх сарын эхэн гэхэд хууль санаачлах эрх мэдэл бүхий Парламентын дээд танхимыг огцруулах бодолтой байна. Ерөнхий сайдын эвслийн Засгийн газар Парламентын дээд танхим Сенатаас 169 саналын дэмжлэг авч, 139 саналын эсэргүүцэлтэй тулгарсан. Өнөөдөр үдээс хойш Парламентын доод танхимд шинэ Засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалт явагдана.