Архиваас · Олон улс

Женевийн авто шоуны шагналыг Peugeot 308 хүртлээ

· UBS.mn

Женевийн авто шоуны шагналыг Peugeot 308 хүртлээ

5

Пижио 308 гэр бүлийн автомашин өргөн хүрээ, дахин шинэчлэгдсэн салон, дугуй, шинээр суурилуулсан тоног төхөөрөмжөөрөө бусад өрсөлдөгчдөө ялж чадсан юм. Пижио 308-тай хамт сүүлийн шатанд BMW i3, Citroen C4 Picasso, Mercedes S class, Mazda 3, Skoda Oktavia, Tesla 5 загварын машинууд тунаж үлдээд байжээ.

Peugeot-ын ерөнхий захирал, Максиме Пикат

Бидний хувьд энэ шагнал маш чухал, яагаа гэвэл Европын өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлч, сурвалжлагчид үүнийг олон талаас харж байгаа. Энэ бол бидний ажлыг үр дүн, бусдаас ялгарсан чанар гэж бодож байна. Бидний бүтээсэн шинэ загвар ердөө 3,1 литр шатахуун зарцуулах шилдэг хөдөлгүүртэй.

Рей Хаттон, Оны шилдэг машиныг шалгаруулах шүүгч нарын багийн тэргүүн байсан

Сүүлийн үед Пижиогийн үйлдвэрлэж байгаа машины загваруудад гарч буй өөрчлөлтүүд хүмүүст их таалагдаж байгаа. Хэрэв спортлог, сайн, ая тухтай мэдрэмж авахыг хүсвэл энэ машин танд тусална.

Женевийн авто шоу энэ сарын 6-16-ны өдрүүдэд автомашин сонирхогчдын өмнө үүд хаалгаа нээх юм. Шоунд оролцож байгаа 900 гаруй автомашиныг Олон нийтэд танилцуулахаас өмнө 10 мянга гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч 65 орчим хэвлэлийн хуралд оролцохнээ.

84 дэх удаагийн Женевийн автошоуны үеэр ажиглагчдын гаргасан дүгнэлтээр энэ онд Европ даяар автомашины эрэлт хэрэгцээ 2-4 хувь болтол өсөх юм байна.