Европын холбооны төлөөлөгчид Сирийн эрх баригчдыг шүүмжиллээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Нью йорк хотноо болсон ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Сирид үргэлжилж байгаа аймшигт нөхцөл байдлын талаар олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг уламжиллаа. НҮБ-ын тэргүүний хувьд Сири улсын засгийн газрыг тус улс руу хүмүүнлэгийн ажилтнуудыг нэвтрүүлэх шаардлагатай тухай хэлж байна. Ялангуяа Сири улсын 3.3 сая орчим иргэн тусгаарлагдсан байдалд байгаа учраас тэдэнд тусламж хүргэх ажиллагаа ихээхэн саатааж байгаа юм.
Бан Ги Мүн /НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга/
– Би Сири улсын засгийн газрыг гадны хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахыг уриалж байна. Засгийн газар энэ үйл ажиллагааг зохицуулах, хянах бүрэн чадамжтай учраас бид тэдэнд хандаад байгаа юм.
НҮБ-д суугаа Европын холбооны төлөөлөгч Томар Майр Хардинг болон Европын холбооны бусад томоохон төлөөлөгчид нь Сири улсад үргэлжилж буй нөхцөл байдлыг олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлж, хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа хүчирхийлэл, үй олноор нь хомроглон устгах, дайны гэмт хэрэг хэмээн шалгаж өгөхийг хүсч байна.
Тэгвэл Сири улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Башар Жафари энэ тал дээр огт өөр байр суурь баримталж байгаа юм. Башар Жафари энэ талаар хэлэхдээ “ХОЛЛИВУДыН КИНОНД БҮХ ЗҮйЛИйГ ХЭТРҮҮЛЭН ҮЗҮҮЛЖ, ЗОХИОЛ Нь ҮНЭНД НИйЦЭХГҮй БАйХ Нь ЭЛБЭГ. ТҮҮНИй ЖИШЭЭ” гэсэн байна.