Нүүр ->МЭДЭЭ ->Бусад мэдээ
Төрийн тусгай хамгаалалттай газрын төлбөр төсөвт орохгүй байгууллагын орлого болж байна


      Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийг тодорхой болзолтойгоор  төлбөр хураамжийг нь төлөөд ашиглаж болно гэсэн хуулийн заалт бий. Дархан цаазат уулыг  хэрсэн олон барилга байгууламжууд ч бүгд газрын хураамж төлдөг гэж байлаа. Харин төлсөн хураамж нь төсөвт биш байгууллагын орлого болж байгаа гэдгийг аудитын газраас тогтоосон байна.

      Үүн дээр нэмэгдээд төрийн тусгай хамгаалалтын газрын төлбөр хураамжийн талаар асуудал сөхөгдөж байгаа. Нэгэнт л  хундаамаа цутгаад оршин суугчдаа авсан барилгыг нурааж чадахгүйгээс хойш газар ашигласан төлбөрийг  нь хуулийн хүрээнд авч  дархан цаазат газраа эмчлэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Уг нь богд хаан уулын  дархан цаазат газрын хураамжаас жилд 563 сая төгрөг төвлөрч улсын төсөвт орж байх ёстой. Харин энэ мөнгөний тал хагас нь богд хаант уулын дархан цаазат газрыг хамгаалалтын алба гэсэн байгууллагын орлого болсон байна. Уг нь энэ  газарт  дархан цаазат уулаа хамгаалж хяналт тавих үүрэг өгсөн ч  уулыг өөрсдөд нь хувьчлаад өгчихсөн ойлгосон бололтой.  Төлбөр хураамжийг нь төсөвт биш байгууллагадаа төвлөрүүлчихсэн гэдэг нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Нийтдээ 190 сая төгрөгний төлбөрийг зувчуулсан байна.

      Иргэн хүн ч энгийн хэрэглээний газар ашигласан төлбөрөө улсад төлдөг. Тэгвэл төрийн тусгай хамгаалалтай газрыг ашигласан бол төлбөр хураамж  нь нэмэгдэх үү гэсэн асуулт гарч байгаа юм. Зулгарсан ширэг, голдирол нь өөрчлөгдсөн гол мөрөнд ямар  төлбөр ноогдуулж авдаг вэ,

      Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 200 сая  гаад төгрөгийг байгууллагаадаа авсан богд хаан уулын дархан цаазат хамгаалалтын газар энэ мөнгөөрөө юу хийвээ гэсэн асуулт гарч байгаа. Гар хоосноо гайхсан байгаль хамгаалагчиддаа зэвсэг техникээр нь хангасан уу ? барисныг буулгаж чадахгүй байгаа бол завдаж байгааг нь болиулж чадсан уу гээд олон асуулт гарч байна. Дархан цаазат газрын төлбөрийг яг юунд ашигласныг хууль хяналтын байгууллага шалгаж байна.



Огноо : 2010/02/06   0 сэтгэгдэл | 197 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 67 хандалт : 1,305,699
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc