Төрийн тусгай хамгаалалттай
газар нутгийг тодорхой болзолтойгоор төлбөр
хураамжийг нь төлөөд ашиглаж болно гэсэн хуулийн заалт бий. Дархан цаазат
уулыг хэрсэн олон барилга байгууламжууд
ч бүгд газрын хураамж төлдөг гэж байлаа. Харин төлсөн хураамж нь төсөвт биш
байгууллагын орлого болж байгаа гэдгийг аудитын газраас тогтоосон байна.
Үүн дээр нэмэгдээд төрийн
тусгай хамгаалалтын газрын төлбөр хураамжийн талаар асуудал сөхөгдөж байгаа.
Нэгэнт л хундаамаа цутгаад оршин
суугчдаа авсан барилгыг нурааж чадахгүйгээс хойш газар ашигласан төлбөрийг нь хуулийн хүрээнд авч дархан цаазат газраа эмчлэх хэрэгтэй
болчихоод байгаа юм. Уг нь богд хаан уулын
дархан цаазат газрын хураамжаас жилд 563 сая төгрөг төвлөрч улсын төсөвт
орж байх ёстой. Харин энэ мөнгөний тал хагас нь богд хаант уулын дархан цаазат
газрыг хамгаалалтын алба гэсэн байгууллагын орлого болсон байна. Уг нь энэ газарт
дархан цаазат уулаа хамгаалж хяналт тавих үүрэг өгсөн ч уулыг өөрсдөд нь хувьчлаад өгчихсөн ойлгосон
бололтой. Төлбөр хураамжийг нь төсөвт
биш байгууллагадаа төвлөрүүлчихсэн гэдэг нь хяналт шалгалтаар тогтоогдсон
байна. Нийтдээ 190 сая төгрөгний төлбөрийг зувчуулсан байна.
Иргэн хүн ч энгийн хэрэглээний
газар ашигласан төлбөрөө улсад төлдөг. Тэгвэл төрийн тусгай хамгаалалтай газрыг
ашигласан бол төлбөр хураамж нь нэмэгдэх
үү гэсэн асуулт гарч байгаа юм. Зулгарсан ширэг, голдирол нь өөрчлөгдсөн гол мөрөнд
ямар төлбөр ноогдуулж авдаг вэ,
Төрийн тусгай хамгаалалттай
газар нутгийн 200 сая гаад төгрөгийг
байгууллагаадаа авсан богд хаан уулын дархан цаазат хамгаалалтын газар энэ мөнгөөрөө
юу хийвээ гэсэн асуулт гарч байгаа. Гар хоосноо гайхсан байгаль хамгаалагчиддаа
зэвсэг техникээр нь хангасан уу ? барисныг буулгаж чадахгүй байгаа бол завдаж
байгааг нь болиулж чадсан уу гээд олон асуулт гарч байна. Дархан цаазат газрын
төлбөрийг яг юунд ашигласныг хууль хяналтын байгууллага шалгаж байна.