Нүүр
Монгол улсын их сургуулийн нэгдүгээр байранд мөнгөн ус асгарчээ


    Монголын оюутан залуусын 20 гаруй хувь нь суралцдаг Монгол улсын их сургуульд мөнгөн ус асгарсан хэрэг гарлаа. Тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны бохирын хоолойгоос мөнгөн ус олджээ. Мөнгөн усыг агаарт ууршсан эсэхийг шалгах сорьцын шинжилгээний дүн  хараахан гараагүй байнаа.

     Мөнгөн ус асгарсан байна гэх дуудлагыг нийслэлийн онцгой байдлын  шуурхай 105 утсанд 2010 оны 2-р сарын 2- ны өдрийн 14 цагийн үед өгчээ.Энэ дуудлагыг  сургуулийн багш нар өгсөн байна. Тус сургуулийн нэгдүгээр байрны 3 давхар буюу физик электроникийн тэнхимд сантехникийн засвар хийж байсан  инженерүүд  мөнгөн ус байна гэж мэдсэн байна. Угаалтуурын хоолойг бөглөсөн байдалтай байсан гэдгийг онцгой байдлын албанаас бидэнд мэдээлсэн. Өмнө нь зөвхөн айл өрх алт олборлогчдоос илэрдэг байсан мөнгөн ус яагаад их сургуулийн бохирын хоолойд байваа гэсэн асуулт гарч байна. Дулаанд амархан ургийн бүтцэд гажаар нөлөөлдөг энэ хорт бодис санаатайгаар  аваачаад хийсэн байж ч болзошгүй. Гэхдээ энэ эргэлзээнд их сургуулийн багш нар өөр тайлбарыг өгч байгаа. Тэдний хэлж байгаагаар бол  мөнгөн ус олдсон гэх энэ танхим 1980 иад оны үед цөмийн физикийн туршилтын лабортори байсан гэж байлаа. Тэр үеэс үлдсэн бодис байхыг үгүйсгэхгүй гэж байсан юм. Бид тухайн нөхцөл байдалд ажилласан цөмийн физикийн мэргэжилтнээс тодруулга авсан юм.

     Хими биологи гээд  элдэв бодисын урвалын хичээл ордог олон сургууль байгаа. Энэ сургуулиуд бодисоо саармагжуулж байгаа юу хэрхэн устгадаг вэ гэдэг дээр хэн ч анхаарч  хянадаггүй байна. Улсын хэмжээнд л гэхэд хорт бодис устгадаг нэгдсэн нэг цэг байдаггүй байна.

     Мөнгөн усны хамгийн аюултай нь удаан гадагшилж гүн хордлогонд оруулдаг. Урагт ч гаж нөлөө үзүүлдэг  байна. Ийм хэмжээний нөлөөтэй бодис боловсролын байгууллагаас   олдож байгаа нь  энэ асуудалд анхаарал хандуулах цаг ирсэнийг гэрчилж байна. Сити ньюс энэ асуудлыг эргэн сурвалжилна.

Г.Урантөгс



Огноо : 2010/02/03   3 сэтгэгдэл | 291 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
djdfb
o balai yumaaa yu bolood bnaa ain bvhel bvten ulsiin ih surguuli shdee
2/10/2010 3:12:58 AM
sos
hujaagiin hort ajillagaa..
2/4/2010 4:04:34 AM
Guest
Яахаараа 80н оны мөнгөн ус одоо илэрч байдаг байнаа. Хэрвээ тийм бол 80 оноос хойш хэдэн хүн хордсон байх вэ?
2/3/2010 11:15:15 AM
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 52 хандалт : 1,305,737
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc