Нүүр ->МЭДЭЭ ->Бусад мэдээ
Ойн санг хамгаалах гол арга нь эзэнтэй болгох явдал


    Ойн менежмэнтийг боловсронгүй болгох чиглэлээр холбогдох албаныхан хөдөө орон нутгаас ирэн хэлэлцэж байна. Төрийн өмч гэж тодорхойлсон ойн сан эзэнгүйдснээс болж, дуртай нь орж мод огтолж, жимс ургамалыг нь сүйтгэдэг учраас юуны өмнө ойг эзэнтэй болгох замаар хамгаална гэж тэд үзэж байна.

    Ойг эзэнтэй байлгана гэдэг нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн санаачлагаар ойн нөхөрлөл байгуулах явдал юм. Гэхдээ тэд байгалийг хамгаалах болохоос эзэн суусан гээд бүгдийг эзэмшинэ гэсэн үг биш. Тодорхой хэмжээний арчилгаа хийх ажлыг хийнэ. Мэдээж амжиргаа дээшлүүлэх хэмжээний бэлтгэлээ ойгоосоо авч болох юм. Ойн нөхөрлөл байгуулж, дэргэдээ зөгийн аж ахуйтай, жимсний үйлдвэртэй сайн ажиллаж байгаа нөхөрлөлийн жишээ олон байна. Харин мод бэлтгэх их хэмжээний ургац авах эрх нь нутгийн захиргаандаа хэвээр үлдэнэ. Монгол улсын хэмжээнд 370 орчим нөхөрлөл ажиллаж байна. 

     Энэ жил байгаль орчныг хамгаалах гол бодлого нь ойг хамгаалах чиглэл гэж тодорхойлж байгаа. Тэгвэл улсаас ч дэмжлэг үзүүлж өмнө нь өгдөг байсан төсвөө 4 дахин нэмж, 3 тэрбум төгрөг олгохоор болсон. Монгол улсын нийт ойн сангийн 300 мянган га талбай ихээхэн хохирч, сүйдсэн гэж үзэж байгаа учраас үүнийг сэргээхэд энэ мөнгө зарцуулагдана. Нэгэнт хорхойд идэгдэж, гал шатсан ойг нөхөн сэргээнэ гэдэг асар их зардалтай, үр дүн нь удаан гардаг. Гэхдээ зайлшгүй их ёстой ажил. Нөгөө талаар шинээр мод тарих ажлыг ч эрчимжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр ойн нөхөрлөлүүд болон ойн газрынхан мөн Монгол улсад энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагуудынхан энэ асуудлаар зөвлөлдөж, маргааш үр дүнг нь нийтэд мэдэгдэх юм байна.

Ж.Ундрахбаяр





Огноо : 2010/02/02   4 сэтгэгдэл | 158 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
KmXvRhRzGX
V4zzcm <a href="http://gluafixnzjdk.com/">gluafixnzjdk</a>, [url=http://obcodxjzedpl.com/]obcodxjzedpl[/url], [link=http://tevpvuntzsvh.com/]tevpvuntzsvh[/link], http://ggqwefprrknx.com/
2/12/2010 1:37:10 PM
Xaraa
Zyyn xaraagaas odor byr 10 -aas deesh mashin mod xotruu achigdaj baidag tyyniig yaj xotruu oruulaad baigaag ni meddeg gazraa medej l baigaadaa.Noxorloloor oi xamgaalax bolomjtoi gexdee nariin udirdamj,xyanalt xeregtei
2/2/2010 8:01:24 PM
ynen ynen
Ted nar chine Noxorlol gej oorosdiigoo darxalsan baidag yum. Noxorlol bol garts bish baixaa
2/2/2010 7:58:16 PM
Tov aimgiin Jargalant
Jargalant iin oig Jargalantiin uuguul irged ustgaj baigaa. Uuliin amand xedxen maltai arxi uuxaas oor ajilgyi xymyys oigoos mod ogtolj mikrobus-aar modoo xotruu zooj baidag yum baina.
2/2/2010 7:56:30 PM
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 65 хандалт : 1,305,690
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc