|
Нүүр ->МЭДЭЭ ->Спорт, соёл урлаг |
|
Өвлийн олимпод оролцох тамирчид энэ оны 04-нд эх орноосоо мордоно
|
Цагаан олимпод оролцох манай баг тамирчид бэлэн болж, 3 хоногийн дараа эх орноосоо мордох гэж байна. 4 жилийн өмнө яг энэ баг өвлийн олимпд оролцож байсан бөгөөд энэ удаад үзүүлсэн ажимжилтаа ахиулан ирэх зорилт тавьжээ.
Канад улсын Ванкуверь хотноо болох өвлийн 21-р олимп энэ сарын 12-28-ны өдрүүдэд 15 төрлөөр болох юм. Манай улс энэ олимпод ганцхан гүйлтийн цанын төрлөөр оролцох эрх авсан. Энэ төрөлд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын спортын мастер Хаш-Эрдэнэ, Очирсүрэн нар оролцох эрх авсан байгаа. Дасгалжуулагчаар нь монгол улсын гавьяат дасгалжуулагч Дорж нар явахаар бэлтгэл базаагаад байгаа юм байна. Тэд энэ сарын 4-нд эх орноосоо мордох бөгөөд Канад улс манайхтай цаг уурын хувьд ойролцоо байгаа учраас бэрхшээл багатай. Харин бэлтгэлийн үед тамирчид маань багагүй ядарсан ч сүүлийн хэдэн өдрийн байдлаар бие нь харьцангүй сайжирч байгаа гэж байна. Эх орноо төлөөлөн олимпод мордох гэж хоёр тамирчид маань өмнө нь олимпод оролцож байсан туршлагатай. 2006 оны Италийн Турин хотноо болсон өвлийн олимптын наадамд гүйлтийн цанын төрлөөр оролцож 82 улсаас 78-д бичигдэж байсан. Энэ удаад энэ байриа ахиулна гэсэн зорилт тавьжээ.
Манай тамирчдын хувьд 2008 оны 6-р сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа хийж, олимпийн эрх авах цуврал тэмцээнүүдэд оролцож 12 удаа босго оноог давж байсан амжилттай. Олимпод бэлтгэнэ оролцоно улсын нэрийн өмнөөс гэдэг утгаараа өндөр хариуцлага байдаг. Манай улс ч олимпийн медаль авсан улсын хувьд энэ жил ихээхэн анхаарал хандуулж байгааг хэлж байна. Манай улс өвлийн олимпод 1964 оноос эхлэн оролцож байгаа ч одоогоор ямар нэг медаль хүртээгүй байгаа. Манай телевизийн өвлийн 21-р олимпийг шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд, сургавалжах багийнхан энэ сарын 09-ны өдөр явахаар зэхэж байна. 2009 онд авсан Бээжингийн олимпийн алт мөнгө, медалийн буухиа залгамжилж, медальтай ирэхийг хүсэн ерөөе.
Ж.Ундрахбаяр
|
| Огноо : 2010/02/01
|
|
0 сэтгэгдэл |
209 үзсэн |
Хэвлэх
|
|
|
|
|
|
|
|
|
|
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
|
|
|
|
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.:
.
|
|
|
|
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.:
.
|
|
|