Нүүр ->МЭДЭЭ ->Спорт, соёл урлаг
Өвөлжилт хүнд байгаа аймгууд хүн бүрийн анхаарлыг татаж байна


     Олон сайхан уран бүтээлээр нь үзэгчид мэдэх болсон анд энтертайнментийн уран бүтээлийн баг баримтат кино хийхээр төлөвлөж судалгааны ажлаар орон нутагт ажиллаад ирсэн байна. Судалгааг тэд Булган Өвөрхангай Архангай Завхан аймгуудад хийсэн бөгөөд энэ аймгуудад өвөлжилтийн байдал хүнд байгааг мөн анзаарч камерын дурандаа буулгасан байна. Уран бүтээлч хүний сониуч зан эрэлч хайгуулч байдалдаа хөтлөгдсөн тэдний үндсэн ажлынхаа хажуугаар бэлтгэсэн мэдээллийг бид хүргэж байна.

     Улаанбаатар хотоос гарахдаа баримтат киноны судалгаа хийнэ гэж гарсан тэд цас болоод шуурганы улмаас төлөвлөснөөс удаан хугацаанд аялах шаардлагатай болсон байна. Аялалын туршид тэд 2500 км газрыг туулсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад хөдөөг зорих унаа тэрэг ч ховордсон байна. Энэ байдал тэдэнд илүү их ажиглагдсан бөгөөд ялангуяа хөдөөг зорих урсгал бүрэн зогсож хөдөөгөөс хотыг зорин арьс шир ачсан машин харин мэр сэр зөрж байсан тухай ярьсан юм. Хэдийгээр зудтай бүс нутагт боломжийн хэрээр тусламж байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээлэл өгч байгаа ч уран бүтээлчдэд энэ тусламж хожимджээ гэсэн сэтгэгдэл төрүүлжээ. Харин хэдэн малаа зуданд алдсан малчид хэдэн арьс ширийг нь борлуулахаар хот явж байгаа дүр зураг. Ингээд ч болов тэд үлдсэн малдаа шуудай тэжээл авахаар зорьж байгаа юм.

     Цасны улмаас унаа машин тэр бүр малчны хотонд хүрэхгүй, дээр нь харилцаа холбоо төдийлөн сайн хөгжөөгүй учир малчид жинхэнэ утгаараа бор зүрхээрээ цас зудтай тэмцэж байна. Малчид хөдөөгийн иргэдэд туслах санаачлага хэдийгээр оройтсон байж болох ч үлдсэн халуун хошуут малаа амьд авч үлдэхийн тулд төр засаг төрийн бус байгууллага хувийн хэвшлийнхэн боломжтой бүхнийг хийж байна. Үүний нэг нь завхан аймгийн идэр сумын нутгийн зөвлөлийнхөн юм.  Тэд нутаг орноосоо төрсөн бизнесийн байгууллагын тусламжтайгаар өвс тэжээлд 5 сая төгрөг, сургуулийн тохижилтод 3 сая төгрөгийн хандив хүргэсэн байна. Энэ тусламжийн хувь хэмжээ төдийлөн хангалттай биш боловч малчдад сэтгэлийн дэм өгсөн хэрэг байсан юм. Хэдийгээр цагийн байдал хүндхэн байгаа ч урин цаг ирэхээр завхан говь алтай аймаг гэрэл цахилгаантай болох эхлэл тавигдана гэсэн сайхан мэдээг нутгийн зөвөлөлийнхөн болоод малчид хэлж байсан юм. тэдэнд ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харах сэтгэлийн тэнхээ үлдсэн байсан юм.



Огноо : 2010/01/22   2 сэтгэгдэл | 239 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
chimgee
hetsvvhen l ovol bolj bna daa. yaj neg malchid maani hogootoi zolgono doo. hvmvvsiin tuslaltsaa demjleg ih heregtei ene ved ni jaahan ch gesen handiw tsugluulj tuslaj bgaa hvmvvst sain saihaniig hvsmeer bna.
2/9/2010 1:50:07 AM
bolomj
hi ene udriin mend hvrgie mongol ulsiin bolovsroliin ih surguulias sanaachlan dalaid dusal nemer ayng zohion baiguulj bn erhem oytan tanii sain uils delgereh boltgui holboo barih utas 88852708
2/1/2010 2:20:17 AM
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 53 хандалт : 1,305,718
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc