Нүүр ->МЭДЭЭ ->Эдийн засаг
Халамжийн нэр төрлийг цөөлсөн ч хөрөнгө мөнгө хэмнэж чадсангүй

     Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдаснаар манай улсын нийгмийн халамжийн бодлого бүхлээрээ шинэчлэгдэхээр болсон .  Хүн амынх нь талаас илүү хувь нь халамж хүртдэг байсныг  хуулиар зохицуулж зөвхөн зорилтот бүлгийнхэн нийгмийн халамжинд хамрагдахаар болсон. Харин халамжийн  нэр төрлөө хагасласан ч  хөрөнгө мөнгө хэмнэж чадаагүй л байна.

     2 сая 500 мянган хүн амтай улсын нэг сая гурван зуун мянган иргэн нь төрөөс халамж хүртдэг орон манай улсыг эс тооцвол цөөхөн байдаг гэж байна. Энэ ч үүднээс нийгмийн халамжлийн бодлогыг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Харин  яаж вэ гэдэг дээр албаныхан бодлого уралдуулж байгаа. Энэ оны хувьд монголчууд хүний хөгжлийн сангаасаа хувь хүртэнэ. Харин өмнө нь хүртэж байсан халамжаа тануулж байгаа. Өөрөөрхэлбэл хууль тогтоогчид нийгмийн халамж хүртэгсдийн тоог цөөрүүлэх саналыг гаргаж байгаа юм байна. Харин тоо цөөрсөн ч төсөв мөнгө хэмнэгдэхгүй бололтой. Зөвхөн нэг л жишээг дурьдахад өмнө нь тэжээгчээ алдасны тэтгэврийг зөвхөн нэг өрхийн хэмжээнд олгодог байсан бол одоо хүүхэд тус бүрт халамж өгөхөөр болж байгаа юм байна.

     Энэ тэтгэвэрт 9000 аад хүн хамрагдана гэж тооцвол 4 тэрбумын хөрөнгө зарцуулагдах болоод байгаа юм байна. Түүнчлэн хорих ангиас суллагдсан 2500 залууст нэг удаагийн тэтгэмж олгох гэсэн нэмэлт тэтгэмжүүд орж ирэх юм байна. Уг нь бол нийгмийн халамжийн шинэчлэлийн  иргэдэд хатуухан мэдрэгдэнэ гэж албаныхан тооцоолж байсан. Гэхдээ бодит амьдрал дээр халамжийн нэр төрөл багассан ч зарцуулах төсөв яг л өмнөхөөрөө байнаа. Хавтгайрсан халамжийн бодлогыг нийгмийн халамжийн шинэчлэл  өнгөц илээд өнгөрсөн бололтой.



Огноо : 2010/01/21   1 сэтгэгдэл | 185 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
xOjpOClTaMJ
qFMwCa <a href="http://cjhnygjibzee.com/">cjhnygjibzee</a>, [url=http://mkxfrmysgcmx.com/]mkxfrmysgcmx[/url], [link=http://vqpovpezsbel.com/]vqpovpezsbel[/link], http://sfaaposshksf.com/
2/12/2010 1:23:17 PM
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 59 хандалт : 1,305,678
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc