Бага
насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэх
статистик мэдээ бий.Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороог
загвар байдлаар 2006 оноос бий болгосон байдаг. Загвар хороодын үйл ажиллагаанд
олон улсын шинжээчийн үнэлгээ хийж өнөөдөр үнэлгээний үр дүнг холбогдох
байгууллагуудад танилцууллаа.
Өнөөдөр
гэмт хэрэгт холбогдох хүүхдүүдийн тоо нэмэгдэж, бага насны хүүхдийг гэмт
хэрэгт өртөхөөс хэрхэн сэргийлэх талаар
тал бүрнээ ажлыг зохион байгуулж байдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг
хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн орны хувьд хууль зөрчсөн хүүхдийг зөвхөн гэмт
хэрэгтэн гэж үзэхээсээ илүүтэй тэднийг хүүхдийнх нь хувьд эрхийг нь хүндлэх
хууль зүйн тусгай хамгаалалтыг бий болгох талаар ХЗДХЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай
хамтран Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороог загвар байдлаар
2006 оноос бий болгосон байдаг. Багануур, Баянгол, Хэнтий зэрэг аймагт бий
болгосон. Загвар хороодын үйл ажиллагаанд олон улсын шинжээчийн үнэлгээ хийж
өнөөдөр үнэлгээний үр дүнг холбогдох байгууллагуудад танилцууллаа.
Загвар
хороод нь насанд хүрээгүй хүүхдэд хорихоос өөр төрлийн олон нийтэд түшиглэсэн
арга хэмжээг хэрэглэх, хүүхдийг эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанаас
хөндийрүүлэх боломжтойг нотлосон байна.
Гэрч
болон хохирогч хүүхдүүдийн эрхийг хангах, тэднийг хамгаалах асуудал орхигдоод
байгааг үнэлгээнд онцлосон байна.Иймд конвенцийн зарчмуудыг эрх зүйн шинэтгэл
хийх замаар гэмт хэрэгт холбогдсон хүүхэд, гэрч, хохирогч хүүхдүүдийн
асуудлуудыг цогцоор нь авч үзэн хэрэгжүүлэх хэрэгтэйг өнөөдрийн зөвлөгөөнд
оролцож байгаа холбогдох хүмүүс онцлож байлаа. Өнөөгийн практикт хүүхдийг урт
хугацаагаар урьдчилан хорих байранд саатуулдаг, хөнгөн гэмт хэргийг анх удаа
үйлдсэн хүүхдийг хорих ялаар шийтгэдэг, хүүхдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа,
үйлчилгээ хангалтгүй, хорих болон урьдчилан хорих байрны нөхцөл байдал муу, ял
шийтгэгдсэн болон хорихоос чөлөөлөгдсөн хүүхдийг эргэн нийгэмшүүлэх арга
ажиллагаа дутмаг зэрэгт зөвлөгөөнд оролцогчид шүүмжлэлтэй хандаж байна.