|
Нүүр ->МЭДЭЭ ->Улс төр, Боловсрол |
|
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын засварт Канад сан дэмжлэгээ үзүүлж байна
|
Канад сангийн боловсрол болон нийгмийн хөгжлийг дэмжихэд туслалцаа болох төслийн 2009, 2010 оны санхүүгийн жилийн хоёр дахь багц төслүүдийг соёрхон батлах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. 2 дахь багц төсөл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын засварт ихэнх нь зориулагдсан байна.
Орон нутгийн санаачлагыг дэмжих Канад сан нь Канадын ЗГ-аас дэлхийн хөгжиж буй 100-д оронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр, үүний хүрээнд зарим аймгийн сургууль цэцэрлэг, хувь болон бүлэг хүмүүсийг дэмжих чиглэлээр 10 төслийн эрхийг өнөөдөр олголоо. Канад сангийн гол зорилго нь хамрагдаж буй орнуудын ард иргэдийн эдийн засаг, соёл болон нийгмийн амьдралыг сайжруулах, техник, эдийн засаг, боловсрол, соёл урлаг болон нийгмийн хөгжлийг дэмжихэд туслалцаа үзүүлэхэд чиглэгддэг байна. Канадын элчин сайдын яам манай улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 13 жил болж байгаа энэ хугацаанд Канад сангийн 260 гаруй төслийг хэрэгжүүлэн ихэвчлэн хөдөөгийн иргэдэд чиглэн хүргэсэн байна.
Анна Биолик Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хэлэхдээ <<Орчуулга : Манай элчин сайдын яам 1997 онд Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш Канад сангийн 260 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна. Хөдөөгийн малчин иргэдэд хэрэгцээтэй тусламжийг хүргэдэг юм. Өнөөдрийн бидний олгож байгаа 90 гаран сая төгрөгийн төсөл 10 нэгжид хүч бодит ажил болно гэдэгт итгэлтэй байна.>>
Энэ удаад 70,000 ам долларын өртөг бүхий 90 гаруй сая төгрөгний 5 төсөлд гарын үсэг зурлаа. Булган, Завхан, Ховд, Дорноговь зэрэг аймгуудад хэрэгжих төсөл нь сургуулийн өмнөх болон мэргэжлийн боловсролын байгууллагуудыг дэмжих, хөдөө орон нутагт бичил бизнесийг хөхүүлэн дэмжиж ажлын байр бий болгох юм байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх үүднээс Булган аймгийн Булган сумын 1, 4 болон 6-р цэцэрлэг, Тус аймгийн Сайхан сумын цэцэрлэг, хангал сумын цэцэрлэг, Хялганат тосгоны цэцэрлэг тус тус хамрагдсан байна.
Хөдөөгийн аймаг сумдын сургууль цэцэрлэгийн барилга хамгийн доод тал нь 20 гаран жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байдаг.Их болон урсгал засварын хөрөнгийг жил жилийн төвөст суулгаж байдаг ч бүгдийг нэг дор засварлах боломж манай улсын хувь хүндхэн. Энэ мэт гадны орнуудын тусламжийг авч байгаа нь сайшаалтай гэдгийг хэлж байлаа.
Г.Итгэл
|
| Огноо : 2010/01/19
|
|
0 сэтгэгдэл |
246 үзсэн |
Хэвлэх
|
|
|
|
|
|
|
|
|
|
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
|
|
|
|
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.:
.
|
|
|
|
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.:
.
|
|
|