Нүүр ->МЭДЭЭ ->Улс төр, Боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой


    Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж улсын их хурлын нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж, үг хэлсэн. Манай улсад ажиллаж байгаа дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөллийн оролцсон их хурлын нэгдсэн хуралдааны индрээс Монгол улсын төрийн тэргүүний хувиар “монгол улс цаазаар авах ялыг устгах хэрэгтэй” гэсэн байр суурийг тэрээр илэрхийллээ. 

    14нд  хуралдсан их хурлын нэгдсэн хуралдаанд манай улсад ажиллаж байгаа элчин сайд нар, дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Онцгой тохиолдолд л дээрх хүмүүс урилгаар их хурлын нэгдсэн хуралдаанд оролцдог. Энэ өдрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цаазаар авах ял”-ын талаар байр сууриа илэрхийлэн хэлсэн үгийг сонсохоор тэд хүрэлцэн ирсэн. Өчигдөр эрийн цээнд хүрсэн Ардчилсан шинэ үндсэн хуулиндаа бид хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх талаар тунхагласан. Үүнийгээ хэрэгжүүлэх талаар бид ахиц дэвшил гаргаж байгаа ч цаашид их зүйлийг хийх шаардлага байна гэж Ерөнхийлөгч үгээ эхэллээ. Мөн тэрээр зөвхөн хуулиар хориглоогүй, нээлттэй ил тод мэдээлэлд үндэслэн ярих болно гэдгээ ч онцлон тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч цаазаар авах ялыг бүрэн халах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, энэ шийдвэрийг монголын төрөөс гаргах шаардлагатай гэдгээ 8 бүлэг шалтгаан, хоёр онцгой нөхцлөөр тайлбарласан юм.

    Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд дурьдагдсан мэдээллийн шинжтэй баримтуудыг онцлон дурдахад: Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд: уг ялыг бүрэн халсан, хэрэглэхгүй байгаа, хэрэглэдэг гэж ерөнхийд нь гурав ангилдаг байна. Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больсон, Африк тивд 43 орноос 18 нь энэ ялаас татгалзаж, 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээ мэдэгдэж түдгэлзсэн байна. Латин Америкийн 18 орноос 14 орон, харин Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг бүрэн халсан байна. Үлдсэн 29 орны нэг нь монгол. Манай улс цаазаар авах ялаас татгалзаж байсан түүх байдаг юм байна. 1953 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 93 дугаар зарлигт “БНМАУ-д дагаж шийтгүүлэн байгаа хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгүй болгож” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэвч дээрх шийдвэрээсээ 10 сарын дараа тодорхой шалтгааны улмаас буцжээ. Өнгөрсөн 2009 онд монгол улсад цаазлах ял гүйцэтгээгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцоллоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн үзэгний үзүүрээр харгис гэмт этгээд ч бай хүний амийг егүүтгэх үйлдлийг гүйцэтгээгүй байна. Ерөнхийлөгч энэ мэдээлэлдээ анхаарал татсан зүйлүүдийг дурьдсан. Жишээлбэл, манайд цаазаар авах ял гүйцэтгэгдсэн эсэх мэдээллийг ар гэрийнхэнд нь ч тодорхой өгдөггүйтэй адил Ерөнхийлөгч ч энэ талын мэдээлэл хомс гэнэ. Ерөнхийлөгч энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэх гэж тодорхой байгууллага, албаны хүмүүсээс шаардлагатай мэдээлэл авахад мэдээллүүд нэлээд зөрүүтэй гарчээ.

     Азийн улс орнуудаас цаазаар авах ялыг халсан улс орнуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэхийн тулд манайх энэ шийдвэрийг гаргах ёстой. Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн, удахгүй хуулийн төсөл боловсруулж, их хуралд өргөн барина. Их хурлаас монголчууд цаазлах ялаа хэрэгжүүлсээр байх уу үгүй юу гэдгээр шийдвэр гаргана. УИХ-ын дарга Дэмбэрэл Ерөнхийлөгчийн үгний дараа дээрх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдлээ олох ёстой гэлээ.



Огноо : 2010/01/18   6 сэтгэгдэл | 248 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
bat
teren zoy ugasaa mongtein stazlagdhan bitgii hel yal edeldegui shu de tegeed huila changalyal sain l bn
2/13/2010 4:12:33 AM
GvuzxxGz
oNMSon <a href="http://wewemwjrtqpc.com/">wewemwjrtqpc</a>, [url=http://pxpjwmteiprm.com/]pxpjwmteiprm[/url], [link=http://dfkxfclalbvc.com/]dfkxfclalbvc[/link], http://xjnyncnfbtuq.com/
2/12/2010 12:54:30 PM
bn
yag uneen, ene elbeg l gemgui zaluusiig turhirch 5 huniig alsan . usa.
2/12/2010 1:04:35 AM
Mongol
Монголчууд аа! СОНОРДУУЛГА Хятадад салбартай Kerry Group манай Монголын хамгийн их ашигт малталын нөөцтэй ордуудын лицензийг авсан байна. Тухайлбал: 1, БАРУУН НАРАН-нүүрсний орд: 260-аад сая нүүрсний нөөцтэй, дээд зэргийн чанартай; Улаанбаатар хотоос өмнө зүгт 500 км, хилээс нааш 200 км-т Өмнөговь аймгийн нутагт оршдог. 2, АЛТАН ОВОО-алт, зэс, мөнгөний орд: 405.000 унц алт (хольцтой), 385 сая фүнт (lbs) зэс, 36 сая мөнгөн металлын нөөцтэй; Улаанбаатар хотоос баруун тийш 900 км орчимд Завхан аймагт оршдог. 3, ӨНДӨР ЦАГААН-молибден, гянт болд, вольфрамын томоохон орд: Улаанбаатар хотоос зүүн тийм 250 км орчимд Хэнтий аймагт оршдог. Энэ мэтээр Монголоо өгөөд дуусч байна даа. Нэг өглөө босоод хартал харь нутагт боол болсон байхад та бүү эргэлзээрэй.!!!. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн үү
1/30/2010 11:34:55 PM
àõ
Àëàõ ÿë ñîíñõîîð þì õèéñýí õ¿í þì áàéõäàà õººðõèé
1/26/2010 8:58:36 AM
зочин
7 сарын 1-нд Монголд цус асгарах нөхцлийг хэн эхлүүлсэн юм бол доо. Ингэж л "ярьж " чаддаг хүн дээ.
1/21/2010 2:24:37 AM
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 57 хандалт : 1,305,718
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc