Нүүр ->МЭДЭЭ ->Гадаад мэдээ
Сингапур улсын үндэсний бэлгэ тэмдэг Мерлаин


    Сингапур улсад ажиллаад ирсэн манай сурвалжлах хэсэг ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ удаад Арслан толгойтой, загасан биетэй, далайн давалгаан дээр байрласнаар дүрслэгдсэн байдаг Сингапур улсын үндэсний билэг тэмдэг Мерлианы талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байна. Дорно зүгийг чиглэн харж Фен-Шүйгийн хамгийн өлзийтэй сайн байрлалаар баригдсан гэж үздэг энэхүү арслан толгой загасан биетэй хөшөөн дээр “Мерлиан нь бүхий л зочдыг Сингапурт тавтай морилохыг бэлэгдэн баригдсан” хэмээн бичсэн байдаг юм байна.
    Мэрлион  логог Бэлэг дурсгалын хорооны гишүүн, Ван Клиф Аквариумын менежер Фрейзер Бруннер гэгч анх зохион бүтээж байжээ. 1964 оны 3-р сарын 26-ний өдөр Мэрлианийг Сингапурын Аялал Жуулчлалын Газар бэлэг тэмдэгээ болгосон төдийгүй түүнээс 2 жилийн дараа буюу 1966 оны 7 сарын 20-нд албан ёсоор САЖГ-ын тэмдэг болгон бүртгүүлсэн байна. Хэдийгээр 1997 онд тус улсын АЖГ хэд хэдэн шинэ логотой байсан ч Мэрлион нь нийт Сингапурчуудын сэтгэлд хамгийн их нийцсэн лого болж чадсан учраас зөвхөн зөвшөөрлийн дагуу ашиглах билэг тэмдэг болгон хамгаалжээ. Харин Арслагийн амнаас ус оргилох санааг анх Сингапурын Их сургуулийн дэд захирал, Филиппин улсад суух Элчин Сайд Квон Сэй Хёон санаачилж байсан байна. 1972 оны 8 дугаар сард барьж дуусгасан Мерлиан хөшөөг анх Сингапур голын эх, Мэрлион парк дотор хадны хошуун дээр байрлуулж байсан юм байна. Ерөнхий Сайд И Квон И-гийн төрсөн өдрөөр буюу 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн оройны 8 цаг 45 минутанд Мерлианыг албан ёсоор нээсэн байна. Харин 1997 онд Эспланад гүүр ашиглалтанд орсоноор Мэрлионы байрыг халхлах болсон тул шинэ газар байрлуулах хэрэгтэй болсон байна. Үзэгч таны харж байгаа Мерлианы энэ хөшөө нь сүүлд шинэчлэгдэн баригдсан хувилбар нь юм.
    2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Мэрлион цахилгаанд цохиулсаны улмаас гэмтэж улмаар засвар хийгдэн мөн оны 3 дугаар сарын 18-наас усан оргилуур нь ажиллаж эхлэх болсон байна. Сингапур улсын үндэсний гэсэн тодотголтой бүхий л зүйл дээр хүндэтгэлтэйгээр байрладаг арслан толгойтой, загасан биетэй Мерлианы талаарх мэдээллийг хүргэлээ.

Б.Саруул



Огноо : 2009/07/09   1 сэтгэгдэл | 901 үзсэн | Хэвлэх  
Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
 
Boldbayar
Танай цаг агаарын мэдээний ард явдаг дууны нэрийг хэлж өгөөч
8/7/2009 8:47:20 AM
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 53 хандалт : 1,305,732
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc