Нүүр ->БИДНИЙ ТУХАЙ ->Албад
Албад


UBS телевизийн CITY NEWS мэдээллийн алба :
CITY NEWS мэдээллийн хөтөлбөр нь таньд хамгийн үнэн бодитой, өргөн цар хүрээтэй мэдээллийн хөтөлбөрийг хамгийн шуурхай хүргэх болно. Та улс төр, нийгэм, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг бүх салбарыг хамарсан гадаад дотоодын болон Улаанбаатар хот, улс орон даяар өрнөж буй бүхий л мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь авъя гэвэл CITY NEWS мэдээллийн хөтөлбөрийг өдөр бүр 08.00, 14.00, 17.00, 16.00, 19.00,  20.30, 23.30 цагуудаас UBS-1, UBS-2 сувгаар зэрэг хүлээн авч үзээрэй. Мөн CITY NEWS мэдээллийн хөтөлбөр нь таны бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний шинэ мэдээ мэдээллийг хамгийн хүртээмжтэй, шуурхай, хямд үнээр үзэгчдэд хүргэх боломжийг олгоно.

CITY NEWS –ТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ
Утас/Факс (976)-11-368987, 99017636
                  (976)-11-70140433

Захиргаа, санхүүгийн алба:
UBS телевизийн Захиргаа, Санхүү аж ахуйн алба. Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж, UBS телевизийн эфир үзэгчдэд саадгүй хүрэх нөхцөл бололцоог ханган ажиллах нь тус албаны зорилго юм. Хүний нөөцийн бодлого, гадаад дотоод харилцааг хариуцаж, удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг ханган, албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэн ажилладаг юм.  Нягтлан бодох бүртгэлийг Олон улсын стандартын дагуу хөтлөн явуулж, үр ашигтай санхүүгийн менежментийг хэрэгжүүлэн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж, ажиллагсадынхаа тав тухтай ажиллах нөхцлийг хангах үүрэгтэй ажиллаж байна.

UBS телевизийн Программын алба:
UBS TV-ийн Программын алба үзэгчиддээ телевизийн бүх төрөл жанрын мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн уран бүтээлийг хүргэхийг зорин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус алба Hero, G Entertainment, UBS Music, Lion, Андерсен  зэрэг 10 гаруй студи продакшинтай хамтран 30 гаруй нэвтрүүлгийг үзэгчиддээ хүргэж байна. Цаашид телевизийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг авчирах шинэ залуу студи продакшинтай хамтран ажиллах бүрэн боломжтой.

Утас: (976)- 70145556, 11365556 


Гадаад харилцаа :
Азийн Радио Телевизийн Холбооны / ABU / гишүүн    
- ОХУ-ын Эрхүү хотын “АИСТ” TV
- Япон улсын Мияаконожео хотын “ВТВ” TV
- Солонгос улсын “SBS” TV
- Өвөр-Монголын “Одон” TV
- ОХУ-ын Улаан-Үүд хотын Үндэсний Радио Телевиз
- БНПУ-ын TVN Телевиз

Tel: (976)-11-301973
Fax: (976)-11-368108
http://www.ubs.mn


Кино алба:
Дэлхийн болон Монголын  кино урлагийн түүхэнд гарсан шидэг шинэ  кинонуудыг үзэгчиддээ хүргэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.
- Солонгосын телевизийн олон ангит кино
- Америкийн телевизийн олон ангит кино
- Оросын телевизийн олон ангит кино
- Дэлхийн шилдэг уран сайхны кино

UBS VIDEO СУВАГ- Ням гариг бүр UBS-2 сувгаар та бүхэнд хүрнэ.

Tel: (976)-11-70145062


Хяналт зохицуулалтын алба:
Телевизийн уран бүтээл, мэдээ мэдээллийг үзэгч танд цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч, үзэгчид-уран бүтээлчдийн дунд гүүр болон ажиллах нь тус албаны үндсэн үүрэг юм.

Утас: 19-51, 70140434, 99050712


Баримтат кино, нийтлэл, уран сайхны нэвтрүүлгийн алба:
UBS телевиз нь баримтат кино, нийтлэл, уран сайхны нэвтрүүлгийн баялаг туршлагатай билээ. 
UBS телевизийн “Баримтат кино, нийтлэл, уран сайхны нэвтрүүлгийн алба” нь ард түмнийхээ дундаас авъяас билгээрээ тодрон гарч “Од” хэмээн өргөмжлөгдсөн эрхэм хүмүүсээ эргэн дурсдаг “Оддын тухай одод” нэвтрүүлэг, “Энэ бол миний амьдрал” хэмээн тунхаглан зарлах тэр л цор ганц ертөнцийг үзэгч таны өмнө нээдэг  “Энэ миний амьдрал” нэвтрүүлгийг цувралаар бэлтгэн хүргэж байна.  
Түүнчлэн хүн төрөлхтнийг соронзон адил татдаг кино гэгч гайхамшигт ертөнцөөр аялуулдаг “Rising film” нэвтрүүлэг болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн, асуулт хариултын уралдаант цэнгээнт “Центавр” нэвтрүүлэг энэ албанаас төрөн гардаг. Орой бүр үзэгч та бүхний алжаал ядаргааг бага ч болов тайлж, инээд бэлэглэдэг “13-р суваг” нэвтрүүлэг мөн энэ албанаас төрдөг. Мөн тэмдэглэлт баяр, онцгой өдөрт зориулсан тусгай нийтлэл нэвтрүүлэг, баримтат кино энэ албаны сэтгүүлч, редакторуудын оролцоотойгоор үзэгч танд хүрдэг юм.

Утас: : 70145270, 99082649


Зар сурталчилгааны “ EXIT” алба:
1995 онд зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх “ТВ зууч” алба байгуулагдаж үйл ажилгаагаа явуулж эхэлсэн нь өнөөдрийн EXIT зар сурталчилгааны албаны үйл ажиллагааны эхлэл байлаа. Чухам энэ үеэс телевизийн реклам сурталчилгааны анхдагч болсон дүрстэй зар рекламууд хийгдэж эфирээр цацагддаг болсон билээ. Мөн тэр үеэс үгэн зарыг “ Хүрээ зар” нэртэйгээр явуулж байсныг нь 1996 онд албаны бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, шинээр алба зохион байгуулан UBS телевизийн зар сурталчилгааны EXIT алба гэсэн нэртэйгээр үйл ажилгаагаа явуулсаар өнөөдөр үзэгч харилцагчдын дунд танил болоод байна. Зар сурталчилгааны албаны гол зорилго нь үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж үзэгчдэд сайн бүтээл хүргэх нөхцөл байдлыг бүрдүүлэх явдал юм.
UBS телевизийн EXIT алба нь харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан үнийн бодлого, урамшуулалын системтэйгээр хамтран ажиллаж байна.  Одоогийн байдлаар албаны дарга, туслах, маркетингийн менежер, эвлүүлэгч, найруулагч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.  

Утас: 300435, 99092566

  Хэвлэх  
 
өнөөдрийн ОНЦЛОХ бичлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн , оноо, жагсаалтыг 6-р сарын 27-ноос www.eec.mn сайтад байрлуулна.: .
Гэртээ харих зам - Ээж ээ, итгэлийг минь битгий алдаарай 2.: .

Баян-Өлгий аймаг шинэ спорт цогцолбортой болно
Хот хөдөөгийн англи хэлний багш нар номын дуу сонслоо.
Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
Хөх нуурын багачуудыг хүлээн авч уулзлаа
“Ус орчны эрүүл ахуй” төслийг дахин хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
“Загасан нүд-2010”
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
жил 2-3 тэрбум төгрөгийн далан сувгийн ажил хийгдэх боломжтой
Энэ жил зусланд амарсан хүүхдийн тоо бага байна
Могойн голын станци төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно гэж албаны хүн мэдэгдлээ
Тусгай хамгаалалттай газрын загасыг тураг гого шувуу цөлмөж байна
Мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь монгол улсын хөгжлийн нэг тулгуур
Баруун аймгууд өвлийн бэлтгэлээ базааж, хадландаа гарч эхэлжээ
зочид : 63 хандалт : 1,305,656
Copyright © UBS Broadcasting system. Developed by BatSoft llc