"Миний дуунууд" 17 дахь намартаа
UBS.MN NEWS
2015-10-13 13:15:14

Хүмүүн таны сэтгэлийг хөгжмийн эгшигээр мялаах намар цагийн өнгө Монголын рок поп, орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн дуу хоолойтой хоршин 17 дахь жилдээ...

            Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн , Монголын Хөгжмийн Зохиолчдын  Холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын сэтгэлийн чимээ “Миний дуунууд-2015” тоглолтын тайзнаас эрхэм үзэгч танд хүрэх гэж байна.

            Тоглолтонд МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Ө.Уянга,  “Ахмадын золбоо” хамтлаг, “Харанга” хамтлаг, “Хурд” хамтлаг ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү,  ОХУ-ын дуучин Влада Комлева, Чингис Раднаев,  ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин  Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс,  “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Ч.Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны Гранпри шагналт Б.Билгүүн МУСГЗ Гүрбазар, Ч.Ичинхорлоо, МУСТА Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ  оролцоно.

 

Тоглолт 2015 оны 10-р сарын 22, 23, 24-ний 19 цагаас UB palace-ын  концертын их танхимд болно. 

Тасалбарыг UB palace –ын билетийн касс болон Hi Fi CD shop-оор худалдаалж, лавлах 1900-11888 1900-1617 үнэгүй хүргэнэ. 

Лавлах утас: 1900-1951, 99659500, 70140434, 9901-3742

Ерөнхий ивээн тэтгэгч: БАЯСАХ ТРЕЙД

Ивээн тэтгэгч: “Монгол газар”, “Авзага трейд”,” D-LIGHTS” “ Total music ”

Хэвлэлийн ивээн тэтгэгч: “Хөх Монгол Принтинг” “ Сэлэнгэ Принтинг”

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч баясал, гуниг ухаарлыг алиныг авчрахыг би таашгүй... Л.Балхжав

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих