Эмнэлгийн технологийн шинэчлэл
TV ZONE сэтгүүл
2018-02-02 16:25:04

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ

Дэлхийн өнцөг буланд өндөр хөгжилтэй орнуудад хүртэл эрүүл мэндийн боловсролын шинэчлэл хэрэгтэй байгаа болохыг эрдэмтэд, шинжээчид онцлон хэлж байдаг. Тухайлбал Америкийн Нэгдсэн Улсад л гэхэд өнөөгийн хэрэгцээгээ хангахын тулд 96,000 эмч нар хэрэгтэй байгаа. Гэвч энэ их эмчийг нэг хоёр жилийн дотор нөхөх огтхон ч боломжгүй. Хэдий тийм боловч 3D4Medical мэтийн компаний олгож буй шинэ технологийг эрүүл мэндийн сургуулиудад нэвтрүүлсэн нөхцөлд хавьгүй богино хугацаанд эмч нарыг төгсгөж байх боломжтой. Энэ компаний зүгээс хичээл сургалтуудад ашиглах зориулалттай 3D тоног төхөөрөмжүүдийг бүтээсэн бөгөөд зарим сургуулиудад аль хэдийн технологио нэвтрүүлсэн байна.

Доктор Жүди Ийгийн хувьд хэдэн арван жил хавтгай дэлгэцэн дээр ажиллаж, олон жижиг хүндрэлүүдтэй тулгарч байсан. Харин эдгээр шинэ технологийн тусламжтай ажлаа маш ихээр хөнгөвчилж төгөлдөржүүлж чадсан байна. Энэ төхөөрөмж нь CT болон MRI зургийг 3-D холографи зураг болгон хувиргадаг. Улмаар хувиргасан зураг дээр яг л бодит эд эрхтэнүүдтэй харьцаж буй мэт дээр нь ажиллаж асуудлыг олох боломжтой.

QUALCOMM TRICORDER 2017

Аливаа шинжилгээний хариуг авахад багадаа л нэг болон түүнээс дээш өдрөөр хүлээгддэг. Харин технологийн шинэчлэл хувьсалын ачаар богино хугацаанд шинжилгээний хариуг тодорхойлох үе тун ойртож байгаа бололтой. Qualcomm Tricorder гэх энэхүү төхөөрөмж эмнэлгийн ажилтнуудын гар дээр очих эцсийн шатандаа явж буй болохыг тус хариуцсан компаниудаас мэдээлж байна. Тухайн төслийг Dynamic Biomakers Group болон Final Frontier Devices компаниуд хариуцан ажиллаж байна.

 

3D ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮТСЭН ЭМ

3D хэвлэл улам төгөлдөржсөөр байна. Энэ удаад эмнэлэг эмийн салбарт нэгэн ололт амжилтыг олжээ. Ерөнхийдөө энэ төхөөрөмж нь олон төрлийн материалыг хооронд нь хольж хэсэг хэсгээр нь нийлүүлэн дижитал 3D зургийн биет хэлбэрийг үүсгэх тоног төхөөрөмж юм. Технологийн булангаар хамгийн сүүлд л гэхэд 3D хэвлэмэл хаусыг онцлон хүргэж байсан. Улмаар энэ төхөөрөмжийн тусламжтай эм үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энгийн технологиор дозийг нь тааруулах боломжгүй эмийн тунг тааруулах оролдлогуудыг хийж амжилт олсон байна.

РОБОТ СУВИЛАГЧ

Аливаа өвчтөнг өргөж нэг газраас нөгөө газарт хэвтүүлэх явцад гэмтсэн олон эмч нар байдаг. Учир нь ихэнх тохиолдолд өвчтөнг өргөх хүч чадалтай хүн байнга байгаад байдаггүй. Энэ асуудлыг шийдэж болох робот сувилагчийг Cyberdyne компани бүтээжээ. Ерөнхий их биеийг RIKEN болон Tokai хуванцарын үйлдвэр бүтээсэн бол шаардлагатай системчлэлийг HAL(Hybrid Assistive Limb) компани бүтээжээ. RIBA нь хүнийг аливаа газраас ор, эсвэл тэргэнцэр дээр тэврэн хүргэж өгөх чадвартай анхны робот юм.

Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих