Хэн хамгийн үнэтэй цагны эзэн бэ?
TV ZONE сэтгүүл
2017-12-19 12:31:47

Тансаг өндөр хэрэглээг сурталчлагч гол хүмүүс бол олны танил одод байдаг. Нэг талаараа гангарч байгаа хэрэг боловч, нөгөө талаар тухайн брэндийг сурталчилж ажил үүргээ гүйцэтгэж буй хэрэг байдаг. Нэг өндөр үнэтэй хувцас, гутал, машин эсвэл гоёл чимэглэл зүүснээр цаана нь хэдэн мянган шүтэн бишрэгчиддээ сурталчилгаа хийж, улмаар тухайн компаний борлуулалтыг нэмэгдүүлнэ. Оддын ажил үүргийн салшгүй нэг хэсэг бол энэ юм. Ингээд олон зүйл нуршаад байлгүй энэ удаагийн “Шоубиз”-ээр хамгийн үнэтэй цаг зүүсэн оддыг хүргэж байна.

 

ЛEОНАРДО ДИКАПРИО

“TAG Heuer Aquaracer”

“The Great Gatsby” киноны нээлтээр “TAG Heuer” брэндийн нүүр царай болсон жүжигчин Лионардо ДиКаприо “TAG Heuer Aquaracer” бугуйн цагаар гангарсан. Энэ швейцарь  цаг нь тун цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн бөгөөд улаан хивсний ёслол дээр ухаалаг дэгжин хувцасласан эрчүүд бүрийн бугуйг гайхалтай чимдэг. “Great Gatsby” кино ямар том амжилтыг олсон билээ. Тиймээс ядаж бугуйгаа үнэтэй цагаар чимэх нь наад захын асуудал биз ээ. Үнийн хувьд 4500 долларын өртөгтэй.

ПИЕРС БРОСНАН-

OMEGA Seamaster”

Жэймс Бондууд үргэлж бугуйн цагаар бусдаас ялгарч байдаг. Тиймээс Пиерс Броснанд киноны үеэр ОМЕГА брэндийн цагуудын хамгийн үнэ бүхий цагийг зүүх завшаан тохиожээ. Энэ цаг нь усны хамгаалалттай бөгөөд компаний нэрийн логог дотроо байрлуулсан. Жэймс Бондын дүрийг бүтээнэ гэдэг жүжигчин хүний хувьд гайхалтай хувь тохиол гэхэд болно. Та үнэхээр л онцгой нэгэн байж л Бондын дүрийг бүтээнэ. Бонд болохын бас нэг давуу тал бол энэ. Тэд үргэлж хамгийн шилдгийг зураг авалтын үеэр хэрэглэнэ. Үнийн хувьд 5400 долларын өртөгтэй.

 

АНЖЕЛИНА ЖОЛИ

“Cartier Tank”

Анжелина Жоли үзэсгэлэнтэй, гайхалтай бүсгүй. Мөн өвөрмөц загварын мэдрэмжтэй нэгэн. Энгийн боловч тансаг дүрийг бүтээж байдаг. Түүний зүүсэн цагийн хувьд энгийн биш ч, хуучны тансаг эд. Сайн цаг яг л сайн дарсны адил үнэ цэнэ нь үргэлж нэмэгдэж байдаг. Энэ цагийн хувьд 6000 долларын өртөгтэй.

ДЭВИД БЭКИМ

“Rolex Deep Sea Dweller”

Хөлбөмбөгийн шүтээн сайхан залуу энэ жагсаалтанд оролгүй яах вэ. Түүний хувьд гайхалтай “Rolex Deep Sea Dweller” цагийн цуглуулгатай гэх хардалт бий. Учир нь тэрээр хэд  хэдэн удаа энэ төрлийн цагийг зүүж харагдсан. Энэ цагийн хувьд 44 сая ширхэг хар шигтгээнээс бүрдэх фонтой. Гаднах материал нь ган болон титан хайлшаас бүрдэнэ. Хамгийн гайхалтай нь 3,900 метрийн түвшинд усны хамгаалалттай. Мэдээж ихэнх Ролексийн адилаар механик үйлдэлтэй. Үнийн хувьд 6000-9500 долларын хооронд хэлбэлздэг.

ДАНИЕЛ КРЭЙГ

“OMEGA Seamaster Planet Ocean”

Түрүүхэн өмнөх Бондын талаар ярилцаад өнгөрсөн. Бондууд ямар хэрэглээтэй билээ? Дээд зэрэглэлийн тансаг хэрэглээтэй. Даниел Крэйгийн хувьд ялгаа байхгүй. Киноны зураг авалтын үеэр “ОМЕГА Seamaster Planet Ocean” цагаар гангарсан. Эсрэг дүрийн этгээдүүдтэй тулалдахдаа зүүсэн энэ цагийг сүүлд дуудлага худалдаагаар худалдсан билээ. Үнийн хувьд 6400 долларын өртөгтэй.  

 

Бэлтгэсэн: С.Дөлгөөнсүрэн

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих