МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ ИНДОНЕЗИ УЛСЫН БАГТАЙ ӨНӨӨДӨР ТОГЛОНО
Бэлгүүн Намсрай
2017-12-04 19:16:32

Индонези улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд оролцож буй Майкл Вайсс дасгалжуулагчтай үндэсний шигшээ баг өнөөдөр талбайн эзэн Индонезтэй 22:30 цагаас тоглоно.

Манай шигшээ эхний тоглолтоо дэлхийн чансааны 115-д бичигддэг Кыргызстаны багтай хийж 3:0-ээр хожигдсон бол өнөөдөр зохион байгуулагч орны багтай хүч үзнэ. Өчигдөр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Михайль Вайсстай тэмцээний талаар болон шигшээ багийн талаар асуухад “Монголын шигшээ баг “Цунами Кап” хэмээх энэ тэмцээнд оролцох завшаан гарсанд маш баяртай байгаа. Энэ тэмцээн энэ жил анх удаа болж байгаа юм. Эхний тоглолтыг тухайд манай залуус бага зэрэг азгүй байсан. Мэдээж Кыргызстаны баг бол хүчтэй баг. Гол ялгаа нь тэд биднээс хамаагүй туршлагатай. Бид энд ирэхээсээ өмнө Мьянмарын хөлбөмбөгийн холбоотой ярилцсаны үндсэн дээр тэнд 2 ч нөхөрсөг тоглолтыг хийгээд амжсан. Маргааш бид тэмцээнийг зохион байгуулж буй Индонезийн багтай тоглоно. Харин сүүлийн тоглолтоо Брунейтэй хийнэ. 2018 он бидний хувьд их чухал жил байх болно. Цаашлаад 2019 оны хавар ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг давах зорилготой. Биднийг асар их ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.” хэмээн ярилаа. Өнөөдөр 22:30 цагаас эхлэх Монгол, Индонез багуудын тоглолтыг энэхүү холбоосоор /https://m.vidio.com/live/665-rcti-tv-stream/ нэвтэрч үзнэ үү.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих