Бразилийн хөлбөмбөгийн од Робинью хүчингийн хэргээр 9 жилийн ял сонсов
Бэлгүүн Намсрай
2017-11-24 14:09:17

Италийн Милан хотын шүүхээс Бразилын сүпер од Робиньюд бүлэг хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр 9 жил хорих ял шийтгэлээ. Энэ хэргийн талаар анх ANSA буюу Италийн хамгийн том  мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

 

АС Милан болон Манчестер Сити багуудад хүчин зүтгэж байсан довтлогчийн хувьд 2013 оны 1 сарын 22-нд 22 настай эмэгтэйд шөнийн цэнгээний газар хүч хэрэглэсэн 6  хүний нэг нь байсан аж. Робиньюгийн хувьд 2010-2015 оны хооронд Милан клубт тоглож байсан билээ. Одоо харин Атлетико Минейро клубт тоглож байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард Колумбын шигшээгийн эсрэг Бразилын бүрэлдэхүүнд хамгийн сүүлийн тоглолтдоо оролцсон билээ.

 

Уг хэрэгт түүнээс гадна 5 Бразил эр байсан бөгөөд эх сурвалжууд одоогоор тэднийг нууцалж байгаа юм. Харин Робинью болон түүний хуульч нар энэ хэрэгт Робиньюг хамааралгүй гэдгийг удаа дарааллан мэдэгдээд байгаа аж. Улмаар хэрвээ Италийн шүүхээр шийдэгдэх болвол 2 ч шатны давж заалдах эрх тэдэнд бий гэдгийг онцлон тэмдэглээд байна.

 

Эцсийн байдлаар хэрэг шийдэгдэж дуусаагүй байгаа боловч анхан шатны байдлаар хохирогч бүсгүйд сэтгэл санааны хохирол болгож 60000 евро төлөх торгууль тогтоогоод байгаа аж. Хохирогч бүсгүйн хувьд 22 настай Албани бүсгүй байсан юм.

 

Хэдийгээр Италийн шүүхээр орвол анхан шатнаас 9 жил хүртэлх хоригдох ял сонсох боловч Робинью нь одоогийн байдлаар Бразилийн Атлетико Минейро клубт 2 жилийн гэрээтэй тоглож байгаан дээр Бразилын иргэншилтэй учраас Италийн шүүхэд шилжүүлэх эсэхийг Бразилын орон нутгийн шүүх эрх мэдэлтнүүд шийдэх бололтой.

Таалах
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих