Uber компани 57 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдсан хэрэгт шалгагдаж байна
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-23 18:11:22

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг, онлайн такси захиалгын үйлчилгээний Uber компани өөрсдийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хакердуулан алдсан хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд тус компаний сангаас олон сая хүний хувийн мэдээлэл алдагдсан уг хэргийг дэлхийн нилээд олон улс орны засгийн газраас шалган, мөрдлөгө явуулж эхлээд байна. Uber компани өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд нийтдээ 57 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакердуулан алдсанаа нуун дарагдуулсан нь ил болоод байгаа бөгөөд энэхүү хэргийг шалгах ажлыг эхлүүлэх талаараа Их Британи, АНУ, Филиппин, Австрали зэрэг орны эрх баригчдын зүгээс мэдэгдээд байгаа юм. Uber компаний зүгээс лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ уг асуудлаар АНУ-ын Холбооны худалдааны хороо болон бусад хэд хэдэн орны засгийн газартай ярилцаж эхлээд байгаа, цаашдаа хамтран ажиллах болно гэжээ. Uber компаний зүгээс мөн 2016 оны сүүлээр олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан явдлыг нуун дарагдуулахын тулд хакеруудыг 100000 ам.доллараар хөлслөн, дээрх асуудлын талаарх бүхий л мэдээллийг устгуулах даалгавар өгч байснаа энэ долоо хоногийн эхээр хүлээгээд байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих