Ратко Младич бүх насаараа хоригдох ял сонслоо
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-23 15:24:23

Сербийн зэвсэгт хүчний коммандлагч асан Ратко Младич одоогоос 20 гаруй жилийн өмнө өрнөсөн Балканы хямралын үеэр энгийн ард иргэдийг үй олноор нь хөнөөн устгасан, дайны гэмт хэрэг үйлдсэн гэх зэрэг хэргүүдээр шоронд бүх насаараа хоригдох ял сонссон байна. Өдгөө 74 настай Ротко Младичийг тухайн үеийн Сребренница хотод үйлдсэн геноцидын хэргээр шүүсэн бөгөөд лхагва гаригт явагдсан Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхээс түүнийг дээрх хэрэгт буруутайг нь тогтоож, насаар нь хорих ялыг оноосон байна. Нидерланд улсад байрлах тус шүүхээс мөн өмнө нь Сребренница хотод 8000 орчим муслим шашинтай эрэгтэйчүүд болон хөвгүүдийг устган хөнөөж байсан хэргийг геноцид байсан гэдгийг тогтоож байсан юм.

Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих