Ногоон нүдэн лам-2
TV ZONE сэтгүүл
2017-11-08 15:57:22

Монголын түүхийн нэгэн хар бараан хэсэг бол яахын аргагүй 1930-аад оны их хэлмэглүүлэлт билээ. Олон мянган эгэл лам нарыг хэлмэгдүүлж, хоморголон хороосон хэмээх аймшигт түүхийг уран зохиолын хэлээр найруулан бичиж бүтээл болгож, нөгөө талаас залууст үүх түүхээ мэдэх эх сурвалж болсон нь “Ногоон нүдэн лам” роман. ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл эл романыхаа анхны дэвтрийг 2008 онд гаргаж, гарсан даруйдаа л эрэлт үүсгэсээр өдийг хүрсэн. Өнгөрсөн оноос эхэлж хоёрдугаар дэвтэр нь гарна гэсэн сургаар уншигч олны дунд багагүй хүлээлт үүсээд байгаа билээ. 2 дугаар дэвтэр гарна гэсэн нь сураг төдий байсан бол номын зохиолч өөрөө албан ёсоор товоо зарлаж, “Ногоон нүдэн лам-2” ирэх 12-р сард нээлтээ хийх гэнэ.

            Зохиолч “Ногоон нүдэн лам” романаа бичихийн өмнө түүхийн энэ л ярвигтай үеийг судлах гэж амьдралынхаа есөн жилийг зарцуулжээ. Ингээд хангалттай баримт сэлт цуглуулж, номынхоо эх бичвэрийн ажилд орсон гэдэг. Нэг дэх дэвтэрт их хэлмэгдүүлэлтийн өмнөх болоод ид өрнөл, төгсгөл хэсгийн тухай бичсэн байдаг. Тэгвэл хоёр дахь дэвтэрт хэлмэгдүүлэлтийн дараахь Монгол улсын нийгмийн хүнд хэцүү үеийг гол дүрийн баатруудаар төлөөлүүлэн гаргахыг зорьжээ.

            Дашрамд сонирхуулахад, уг романы нэгдүгээр дэвтэр франц хэлнээ орчуулагдаж, энэ сараас Францын номын зах зээлд худалдаалагдах аж.    

Таалах
1
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих