Дональд Трамп зэвсэггүйжүүлсэн бүсэд гэнэтийн айлчлал хийх гэж байжээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-08 15:37:31

АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп Өмнөд Солонгос улсад хийж буй айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын зэвсэггүйжүүлсэн бүсэд айлчилж магадгүй  гэсэн таамгийг албаны хүмүүс үгүйсгээд байсан. Гэтэл Трамп зэвсэггүйжүүлсэн бүсэд урьдчилан мэдэгдэлгүй гэнэтийн айлчлал хийх гэж байжээ. Цаг агаарын байдал таагүй байснаас шалтгаалан Трампын гэнэтийн айлчлал цуцлагдлаа. Трампын нисдэг тэрэг Сөүлийн Гаррисон Ёнсан АНУ-ын армийн баазаас зэвсэггүйжүүлсэн бүсийг чиглэн ниссэн ч эргэж газардсан байна. Өнөөдөр Трамп Өмнөд Солонгосын Парламентын индэр дээрээс илтгэл тавилаа. Илтгэлдээ дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Умард Солонгос улсын дайсагналыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлж, Хойд Солонгос бол тамын орон гэсэн байна. Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюулзаналхийллийг үгүй хийхийн тулд 4 тэрбум доллар хангалттай, Умардын зэвсэг бол хамгаалах арга биш гэжээ. Түүнчлэн Умардын ойрын холбоотон гэгддэг Хятад, Орос улсуудыг Ким Жон Унаас дипломат болон эдийн засгийн харилцаа холбоогоо бүрмөсөн таслахыг уриалсан байна. Солонгосын хойгийн хямралыг намжаахад бусад улс орнуудын оролцоо чухал гэдгийг Трамп хэлжээ. 35 минут үргэлжилсэн илтгэлийн төгсгөлд Өмнөд Солонгосын Парламентын танхимын гишүүд алга ташин баяр хүргэжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих