Пусаны олон улсын кино наадам нээгдлээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 17:24:12

Азидаа нилээд дээгүүрт ордог Пусаны олон улсын кино наадам пүрэв гаригт нээлтээ хийгээд байна. Өмнөд Солонгос улсын өмнөд эргийн боомт болох Пусан хотод жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээ 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Пусаны олон улсын кино наадам 12 өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд энэ хооронд тус наадамд оролцож байгаа дэлхийн 75 улс орны 300 орчим бүтээлийг тус хотын 5 том кино театруудаар үзэгч олны хүртээл болгохоор төлөвлөсөн байна. Энэ жилийн наадамд тус улсын дотоодын кино урлагийн салбарын алдартнуудаас гадна мөн Хонконгийн экшн төрөл жанрын тэргүүлэх найруулагчдын нэг Жон Ву, Оскарын хоёр удаагийн шагналт Америкийн алдарт найруулагч Оливер Стоун нар хүрэлцэн ирж оролцож байна. Мөн энэ жил анх удаагаа наадмын нээлт болон хаалтыг эмэгтэй найруулагчдын уран бүтээлээр хийхээр болсон нь тус кино наадмын түүхэнд байгаагүй маш онцлог үйл явдал болж байна. 22 дахь удаагийн Пусаны кино наадам энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэн явагдана.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих