Москва хотын Большой театр, Нью-Йоркийн Метрополитен дуурийн театр хамтарсан тоглолт хийнэ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-11 14:00:00

Дуурийн урлагийн шүтэн бишрэгчдийг баярлуулсан нэгэн мэдээ олон нийтэд ил болоод байна. Дэлхийд алдартай Москвагийн Большой театр болон АНУ-ын Нью-Йоркийн Метрополитен дуурийн театрууд хамтран гурван тоглолтыг зохион байгуулахаар болсон байна. ОХУ-ын нийслэл Москва хотын Большой Театрын захирал Владимир Урины хэлснээр хоёр театрт эхлээд Верди-гийн "Айда", дараагаар нь Рихард Штрауссын "Салом" болон Рихард Вагнерын "Лоэнгрин"-ийг хоёр театрт тоглохоор болсон байна. Эдгээр дуурийн тоглолтуудын гол дүрийг Орос, Австри хоёр иргэншилтэй, Нью-Йоркийн Метрополитен театрын гоцлол дуучин Анна Нетребко бүтээхээр болжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих