К.Роналду хуримлана
UBS.MN NEWS
2017-09-28 11:00:00

Загвар өмсөгч Ирина Шейктэй болзож байхдаа Криштиано Роналду хэд хэдэн удаа хуримлахаар товлож буйгаа мэдэгдэж байсан.Хосуудын харилцаа төгсгөл болоод удаагүй байхад Ирина хамтрагчаа олсон билээ.Харин домогт хөлбөмбөгчин маань урт удаан хугацааны эрэл хайгуулын дүнд насны ханиа олсон бололтой. Жоржина Родригес хөл хүнд болсон тул Роналду түүнд гэрлэх санал тавьсан гэж ойрын эх сурвалж нь мэдээлж байна.Хосууд 2018 оны зун нүсэр хурим хийхээр төлөвлөж байна.Зун болтол шинэ хүн нь ч овоо торнисон байх ажээ.Одоогоор хуримын тов хараахан тодорхой болоогүй ч 8-р сард эхлэх ДАШТ-ны өмнө болов уу гэж спортын хорхойтнууд таамаглаж байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих