ДНХ-ийн шинжилгээгээр Садьвадор Дали-гийн охин биш гэдэг нь батлагджээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-08 18:34:00

Өөрийгөө Сальвадор Дали-гийн охин гэж мэдэгдэн, улмаар эцэг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж байсан Испаний Мариа Пилар Абел Мартинез хэмээх эмэгтэй Сальвадор Дали-гийн охин биш гэдэг нь тогтоогдсон байна. Түүний гомдол, хүсэлтийн дагуу Испаний шүүхээс шийдвэр гаргаж, ДНХ-ийн шинжилгээ хийх үүднээс алдарт зураач Сальвадор Дали-гийн шарилыг өнгөрсөн зургадуугаар сард гарган авч шинжилгээнд оруулсан бөгөөд ДНХ-ийн шинжилгээний хариу энэ долоо хоногт гарсан байна. Мариа Пилар Абел Мартинез гэгч энэхүү эмэгтэйн баталж байгаагаар түүний эх Сальвадор Дали-тай нууц харилцаатай байсныхаа дараагаар 1956 онд түүнийг төрүүлсэн гэсэн юм. Хэрэв үнэхээр охин нь мөн гэж батлагдсан бол тэрээр Сальвадор Дали-гийн үлдээсэн өмч хөрөнгийг өвлөн авах байсан юм. Сальвадор Дали-гийн нэрэмжит сангийн зүгээс лхагва гаригт мэдэгдсэнээр ДНХ-ийн шинжилгээгээр Мариа Пилар Абел Мартинез алдарт зураачтай цусан төрлийн ямар ч холбоогүй нь батлагдсанаар түүний эхлүүлсэн энэхүү "утгагүй, хуурамч жүжиг" ингээд төгсөж байна гэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих