Дональд Трамп DACA хөтөлбөрийг цуцлахаар болов
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-08 13:29:23

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама-гийн засаг захиргаанаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн DACA (Deferred Action for Childhood Arrivals) буюу АНУ-д насан хүрээгүй байхдаа гадаад улс орноос бичиг баримтгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж ирсэн иргэдийн эрхийг хамгаалах тухай хөтөлбөрийг цуцлан зогсоохоор болж байгаа талаараа ерөнхийлөгч Дональд Трампын албанаас энэ долоо хоногт мэдэгдээд байна. Трампын засаг захиргааны зүгээс энэхүү хөтөлбөр нь АНУ-ын үндэстний эрх ашиг, үнэт зүйлсэд ноцтойгоор халдаж байгаа гэж үзэн зогсоохоор болоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Ерөнхий шүүгч Жефф Сешионс энэ талаарх мэдэгдлийг хийгээд байгаа бөгөөд ерөнхийлөгчийн албанаас уг журмыг нааштайгаар зохицуулж, орлох хуулийг батлах 6 сарын хугацааг Конгресст өгөөд байгаа юм байна. Хэрэв энэ хугацаанд тус улсад амьдарч байгаа 800 мянган гадаад улс орны иргэншилтэй насанд хүрээгүйчүүдийн хувь заяаг хэрхэх тухай хуулийг боловсруулахгүй бол тэдгээр хүүхдүүдийн 2018 оны 3 дугаар сараас эхлэн АНУ-аас гаргах асуудал тавигдахаар болоод байгаа юм. Гэхдээ сүүлийн таван жилийн туршид хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрийг зогсоохыг эсэргүүцэж байгаа улс төрчид ч нилээдгүй байгаа юм. Одоогийн байдлаар Трампын шийдвэрийн эсэргүүцэж, түүний эсрэг АНУ-ын 14 муж болон Колумб тойргийн зүгээс шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд "Center for American Progress" судалгааны байгууллагаас онцолж байгаагаар DACA хөтөлбөрт хамрагддаг хүмүүсийг АНУ-аас гаргаснаар ойрын арван жилд тус улсын ДНБ-ий тоо хэмжээ 400 тэрбум ам.доллараар буурах болно гэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих