Грект галт тэрэг осолдож, 4 хүн амь үрэгджээ
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-15 14:13:34

Грекийн хойд хэсгийн Адендро тосгоны ойролцоо Афин-Тессалоники чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас доод тал нь 4 хүн амь үрэгдэж, 5 хүн амш хүнд бэртэж гэмтээд байгаа талаар Грекийн төрийн өмчит төмөр замын байгууллагаас ням гаригт мэдэгдлээ. Осол орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гаригийн шөнө Тессалоники хотоос баруун зүгт 40 км-т орших Адендро тосгоны ойролцоо гарсан бөгөөд замаасаа гарсан галт тэрэг ойролцоох орон сууцыг мөргөсөн байна. Ослын газар дахь аврах, эрэн сурвалжлах болон мөн цэвэрлэх ажил үргэлжлэн явагдаж байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих