Жүжигчин "Бэ Ён Жу"-ны тухай
Э. Цаагий
2017-05-03 12:35:09

Солонгосын олон ангит "Анхны хайр" киноны Сүн Чан Ву-гийн дүрээр Монголчууд бидний сайн мэдэх болсон жүжигчин Бэ Ён Жуний хувийн амьдрал олны нүднээс нууц байдаг. Тэрээр жүжигчин  Пак Сү Жинтэй хуримаа хийхээр төлөвлөн, сүй тавьжээ. 

"Өвлийн хайрын дуу" киногоороо Азийн орнуудад алдаршиж, Солонгосын соёл урлагийн давалгаа Азид түрэн гарч ирэхэд түүнийг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэрбээр сүүлийн жилүүдэд жүжигчний карьераас илүү менежментийн агентлагийн ажилдаа анхаарч байгаа сурагтай. Түүний сүйт бүсгүй Пак Сү Жин анх 2002 онд "Sugar" хамтлагтай хамт урлагт орж ирсэн ч 2006 оноос кинонд тоглож эхэлжээ. 

Ихэмсэг бардам төрхөөрөө бусдыг өөртөө татдаг түүний бүтээсэн дүр бүр үзэгчдийн хайр хүндэтгэлийг эрхгүй хүртдэг. Олон ангит кино сериалаараа дэлхийд дээгүүрт бичигддэг БНСУ-ын кино урлагийн томоохон зүтгэлтнүүдийн нэг гэлцдэг. Түүний тоглосон кино бүр өндрөөр үнэлэгдэж, шагналын хур буулгадаг. Шилдэг дүрүүд, шилдэг кино гээд дэлгэцийн бүтээлүүдэд түүний авсан шагнал гэвэл цөөнгүй. 

Нэрт жүжигчин Бэ Ён Жуны кино урлагт хөл тавьсан түүх нь сонин. Бэй Юн Жуны аав нь их хэмжээний өрөнд орж, хамаг байдгаа алдаад байжээ. Нэг удаа өрөө нэхэж ирсэн нэгэн бизнесмэн өрөнд баригдсан эрийн царайлаг хүүг хараад “Энэ хүүг нь кинонд тоглуулж, мөнгөө олж авъя” гэж бодон Бэ Ён Жунг хөтөлж аваачаад кино студид шалгуулжээ. Кино найруулагчид хүүгийн царайлаг төрх содон санагдаж, кинондоо тоглуулжээ. Царай зүс, бие галбирт онцгой ач холбогдол өгдөг солонгосчууд царайлаг хүүг шууд анзаарч, Бэ Ён Жун шууд олны анхааралд орж, мөнгө ч хангалттай олж, аавынхаа өрийг төлөөд зогсоогүй, гэр бүлийнхээ амьдралыг өөрчилжээ.

Хайрын тухай, түүхэн, найз нөхдийн, тагнуулын, ах дүүсийн гээд түүний тоглосон кинонууд гарсан даруйдаа мянга мянган шүтэн бишрэгчдийн хүлээлт, догдлол, хүндлэлийг хүртдэг. Түүгээр ч зогсохгүй Солонгосын нэр хүнд бүхий телевиз, пүүс компаниуд сурталчилгаандаа тоглуулахыг урьж, Азийн орнуудаас кинонд тоглох саналд байнга дарагддаг. Түүний жилийн дундаж орлого 1 тэрбум гаруй вонн юм байна. Учир нь тэрээр нэг ангитай кинонд тоглоход л 250 сая вонны ханштай байдаг аж.

1972 онд төрсөн тэрээр хэлэхдээ "Би хөгшрөхөөс огтхон ч айдаггүй. Ийм сайхан залуу харагдаж байгаагийн маань нууц тун энгийн. Хүн эерэг бодолтой,  аз жаргалтай байвал хөгшрөхгүй" гэж захилаа. Охид бүсгүйчүүдийн хайрыг татдаг түүний сонирхдог эмэгтэй шаргал үстэй бүсгүй бөгөөд түүнийг энэ хариулт хэлсэн даруйд БНСУ-д бүсгүйчүүд үсээ шараар будуулсан гэдэг. Одоо хүртэл БНХАУ-ын томоохон хотуудад Чан Вуд дурласан бүсгүйчүүд үсээ шараар будуулсаар байгаа гэнэ.

3
Таалах
Хайрлах
Инээх
3
Бахархах
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
zochin
2017-05-04 20:02:40
sui tawiad bish gerleed udaj bga ungursun namar huuhedtei bolson
Зочин
2017-05-03 23:23:57
Цаагий ч хөдөлмөрч юмаа