"Эхнэрийн урхи" киноны жүжигчдийг танилцуулъя
Э. Цаагий
2017-04-28 16:38:39

UBS телевизээр үдэш бүхэн танай гэрийн хойморт заларч, Монголын үзэгчдийн хүртээл болж буй Солонгосын олон ангит “Эхнэрийн урхи” киноны тухай мэдээллийг хүргэе. Уг кино нь 2008 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн БНСУ-д дэлгэцнээ гарч эхэлжээ. Кү Өн жэ хэмээх бүсгүйн бэрхшээлт амьдрал, тэмцлийн тухай өгүүлдэг энэхүү бүтээл Өмнөд Солонгосын 2008 оны шилдэг драмын киногоор шалгарчээ. Тиймээс өөрийн нутагт төдийгүй Азийн бусад орнуудын үзэгчдийг ч байлдан дагуулжээ.

Зохиолч О Се Канийн зохиолоор найруулагч Ким Сун Ок дэлгэцийн бүтээл болгож тавьсан энэхүү кинод Солонгосын алдарт жүжигчид болох Жан Сео Хи, Бен Ву Мин, Ким Сү Хюн нар гол дүрийг бүтээжээ.

Ку Өнжэгийн дүрд тоглосон Жан Сео Хи нь 1972 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд 45 настай аж. Телевизийн олон арван драм болон уран сайхны кинонд тоглож, авьяас чадвараа олонд хүлээн зөвшөөрүүлсэн Солонгосчуудын хайртай жүжигчин. Тэрбээр өөрийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийнхээ хүчээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Хамгийн алдартай эмэгтэй жүжигчин”-ий шагналыг удаа дараа хүртэж байжээ.



Харин муу санаат эр нөхрийн дүрд тоглосон Бён Вүү Мин нь 1965 оны арван нэгдүгээр сарын 1-нд Сөүл хотноо төржээ.

Харин хорон санаат Эригийн дүрийг чадварлаг бүтээж, олны зэвүүцлийг хүргэж чадаж байгаа жүжигчин Ким Сү Хён 1976 оны аравдугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд телевизийн цуврал бүтээлүүдээс илүү өргөн дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд олонтоо дүрээ мөнхөлжээ. Ёндуний их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр Солонгосын туршлагатай жүжигчдийн нэг юм.

15
Таалах
6
Хайрлах
5
Инээх
1
Бахархах
2
Уйтгарлах
6
Уурлах
Хариу бичих
Хариулт
Амин эдэнэ
2017-06-12 17:31:03
Гоё кино шүү
s
2017-05-07 11:45:49
Kinogo site.er vzej bolkv yu