Санкт-Петербург хотын метроны халдлагыг зохион байгуулсан сэжигтний шүүх хурал болов
Э. Цаагий
2017-04-19 15:53:32

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаныхан энэ сарын эхээр Санкт-Петербург хотын метронд гарсан террорист халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан гэгдэж байгаа гол сэжигтэн болох Төв Азиас гаралтай, 1990 онд төрсөн Аброр Азимов гэгчийг даваа гаригт Москва хотын ойролцоох Одинцов хотоос баривчилсан байна. Аброр Азимовыг баривчлах үед тэрээр гар буугаар зэвсэглэсэн байсан гэжээ. Түүнийг Санкт-Петербург хотын метронд халдлага үйлдсэн амиа золиослогч Акбаржон Жалиловыг дээрх халдлагыг үйлдэхэд тусгайлан бэлдсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд мягмар гаригт Москва хотноо Аброр Азимовын хэрэгтэй холбогдох шүүх хурал зохиогдсон байна. 14 хүн амь үрэгдсэн метроны халдлагын хэрэгтэй холбогдуулан мөн өөр бусад 8 хүнийг Оросын аюулгүй байдлын албаныхан баривчлаад байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих