"ХАВРЫН ХИТ - 2017" ТОГЛОЛТЫН ТАЙЗНАА ШИЛДГҮҮД ЧУУЛНА
Э. Цаагий
2017-04-19 14:37:10

Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизийн хавар намрын улиралд уламжлал болсон тоглолтоо зохион байгуулах гэж байна. Дуу хууранд дуртай үзэгч түмний хүсэн хүлээдэг "Хаврын Хит - 2017" Нийтийн дуучдын нэгдсэн тоглолтод энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид, тэдний хит уран бүтээлүүд нэгэн тайзнаа эгшиглэх юм.

             "Хаврын Хит - 2017" тоглолтод МУГЖ дуучин С.Батсүх, МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр, МУГЖ дуучин Г.Батбаяр, МУГЖ дуучин У.Далантай, МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг, МУСТА дуучин Д.Хишигбаяр, МУСТА дуучин Р.Дэлгэрмаа, МУСТА дуучин Д.Жавхаасайхан, МУСТА дуучин Д.Үүрийнтуяа, МУСТА дуучин М.Бямбажав, МУСТА дуучин Э.Төрмандах, МУСТА дуучин Э.Чулуунчимэг, МУСТА дуучин Д.Намсрайноров зэрэг 30 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

            Тоглолт 2017 оны 4 дүгээр сарын 22-ны 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөгөөд тасалбарыг бөхийн өргөөний билетын касс болон 1900-1905 үнэгүй хүргэнэ. Холбогдох утас 99557730, 99046123, 99086275

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих