“Зайсан-Баруун ширээт”-ийн тохижилтыг хүлээн авна
UBS.MN NEWS
2016-10-14 12:06:28

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна. Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг байршуулсан. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны хүмүүс оролцоно. Нээлтийн үеэр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилтын ажлыг хүлээлгэн өгнө. Тус газар тохижилтын ажлын ашиглалтыг цаашид хариуцана гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

6
Таалах
1
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
Betsy
2017-03-10 18:19:02
TYVM you've solved all my prloebms
ШИНЭ ОН
2016-12-12 19:36:18
ЗӨВ ШҮҮ
ИРГЭН
2016-10-26 19:04:28
ЗӨВ ШҮҮ
oogii
2016-10-15 21:24:32
Bolj bna er ni iim yawgan yawax zam bdgvi shd manaid barilga baishin l bariad bhaas bish yawax zam yawgan xvnd zoriulsan gazar bhgui