БНХАУ, ОХУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт явагдлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2016-09-13 15:16:29

Даваа гаригт найман өдрийн турш үргэлжлэх БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт Өмнөд Хятадын Тэнгист эхлээд байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр тус улсын Гуандунь мужийн Занжиань боомтод болсон хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтын нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Тэнгисийн цэргийн ерөнхий коммандлагчийн орлогч, адмирал Александр Федотенков болон түүний удирдлаган доорх усан цэргүүд оролцжээ. Бүс нутаг дахь газар нутгийн маргааны эсрэг хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж эхэлсний жишээ болсон энэхүү хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалтанд байлдааны хөлөг, шумбагч онгоц, сөнөөгч онгоц болон нисдэг тэрэг, газар уснаа явагч байлдааны хуягт машин техникүүд оролцож байгаа бөгөөд сургуулилалтын үеэр байлдааны болон аврах ажиллагаа, арлыг чөлөөлөх ажиллагаа болон шумбагч онгоцны эсрэг дайтах сургуулилалтууд явагдаж байгаа ажээ. Хятадын Батлан хамгаалах яамны зүгээс уг хамтарсан сургуулилалт Өмнөд Хятадын Тэнгисийн яг хаана нь явагдаж байгаа талаар мэдээлээгүй байна. Тухайн хэсэг дэх улс орнуудын хооронд олон жилийн турш өрнөж байгаа газар нутгийн маргааны Хятадын талд зогсож, энэхүү асуудал дээр АНУ болон бусад улс орнуудыг оролцохгүй байх Хятадын талын шаардлагыг дэмжиж ирсэн цорын ганц улс бол ОХУ юм.

1
Таалах
1
Хайрлах
1
Инээх
2
Бахархах
1
Уйтгарлах
2
Уурлах
Хариу бичих
Хариулт
Lynda
2017-03-10 17:33:22
Artilces like this make life so much simpler.
хэхэ
2017-03-01 14:09:45
орос хятадууд нэг тэрэгний хоёр дугуй л даа
hello
2017-02-03 17:59:36
friend
hello
2017-02-03 17:59:26
friend
зочин
2016-09-14 16:59:39
Манай хараал хийдэг хүмүүс энэ сургуульд бас оролцож байгаа гэсэн