Цувралын 7 дахь тоглолт маргааш болно
Цэвээн Оргилболд
2016-05-30 16:33:53

Хаан Жеймсийн багтай  өрсөлдөх эрхийн төлөөх өрнөд бүсийн цуврал тун сонирхолтой өрнөж байна. Цувралын эхний 4 тоглолтын дараагаар Кевин Дурант Рассель Уэстбрук тэргүүтэй Оклахома Сити Тандер гайхалтай байж, 3-1 харьцаагаар цувралыг тэргүүлж байсан ч, сүүлийн 2 тоглолт буюу 5 ,6 тулаанд аваргын цомыг хамгаалагч Голден Стейт Уорриорз баг илүү байж, харьцааг тэнцүүлж, улмаар 7 дахь тулаанаас ялагчийн хувь заяа шийдэгдэхээр боллоо. Ням гаригт 6 дахь тоглолт Чиспик Энержи Аренад явагдаж, эхний 3 үед талбайн эзэн баг давамгайлж тоглож байсан ч , эцсийн мөчид боломжоо алдлаа. ОКС-ийн залуус 4 дэх үеийг 83-75 харьцаагаар тэргүүлэн эхлүүлж байсан ч, чухал үед цомыг хамгаалагчдын лидер С.Карри, А. Игудала нарын бөмбөг таслалт, оролт, довтолгоо, К.Томпсоны холын зайн шидэлтүүд довтолгоо багаа сэргээж, оноогоор илүү гарч улмаар ялалт байгуулсан байна. 6 дахь тоглолтонд К.Томпсон холын зайнаас гайхалтай байж 18 удаа шидсэнээс 11-ийг оруулж плей-оффын рекорд тогтоожээ. Мөн  30 удаа довтолгоо хийснээс 14 амжилттай болж 41 оноо авсанаар багтаа том тус хүргэсэн юм. С.Карри 29 оноо 10 самбар, 9 дамжуулалтаар дэмжиж, Д.Гриний хамгаалалт сайн байж, 12 самбар, 12 оноог авсан байна.  Харин Охлахома Сити Тандер багийн лидерүүдээс энэ тулаанд Рассэлль Уэстбрүүк 28 оноо, 10 дамжуулалт хийсэн бол Кевин Дюрант 29 оноо авсан байна. Цувралын 7 дахь тоглолт маргааш өглөө Оракл аренад явагдана.

1
Таалах
1
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
Lacey
2016-07-21 05:15:54
I am always looking for something new and interesting to read…. I just started reading Dawn’s comic and am loving it so far. George.. if you can post a link or get me the wesb8te&#i230; I would gladly give it a chance. If Dwn is right is saying it is a like a demented Calvin and his dysfunctional family… that sounds right up my alley!