Ерөнхий төлөвлөгөөнд орсон газрыг иргэд чөлөөлөхөөс татгалзсан байна.
(19:46)
Нийслэл хотын үүд гэгддэг нисэхийн цагаан хаалга орчимд өнөөдөр газартай холбоотой асуудлаар ширүүн маргаан дэгдлээ. Зөвшөөрөлгүй газар гэрээ барьсан иргэд газрын албаныханаар хашаагаа буулгуулахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн байна. Хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон энэ газар Буянт ухаа цогцолбор баригдах учраас яаралтай газар чөлөөлөх шаардлагатай байгаа юм.
1 санал | 107 үзсэн
|
“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээгээр 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлжээ
(19:43)
Өнгөрсөн жил хэрэгжиж байсан “Хашаа” нэгдсэн арга хэмжээг энэ дахин хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн “Хашаа-2” нэгдсэн арга хэмжээний эхний үе шат 3 сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 949 ТҮЦ, контейнер, гараж, хашаа, хаалтыг буулгаж нүүлгэн шилжүүлээд байна.
1 санал | 107 үзсэн
|
Экспортлох идлэг шонхорыг нарийн хяналтанд гаргана.
(10:45)
Ашигт малтмалаас дутуугүй орлогыг улсын төсөвт өгдөг идлэг Шонхорын экспортын квотыг салбарын яам нь баталжээ. Энэ жил экспортлох шонхорын тоо харьцангуй цөөрсөн байна. 240 толгой идлэг шонхор барих зөвшөөрлийг Араб, Катарын отгуудад олгосон байна. Зөвшөөрсөн тооноос нь илүүг барьж, эд эрхтэнг нь гэмтээдэг байдал энэ жил дахин давтагдах уу? Идлэг шонхорын экспорт тойрсон олон асуултанд яамны төрийн нарийн бичгийн дарга хариулт өгсөн юмаа
0 санал | 51 үзсэн
|
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яаманд учруулсан хохирлоо барагдуулжээ
(10:42)
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэргээр ганц худгийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа Үйдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Сүхорэнхорын шүүх хурал өнөөдөр мөн л хойшлогдлоо. Хоёр дох удаагаа хойшлогдож байгаа Сүрэнхорыг шүүх хурал энэ удаад өмгөөлөгчид нь ирээгүй гэх шалтгаанаар дахин хойшилсон юм.Гэхдээ хавтаст хэрэгт нэмэгдсэн зарим баримтуудыг хохирогчийн тал өгсөн юмаа
0 санал | 134 үзсэн
|
Бага орлоготой иргэд бичил даатгалаар эрүүл мэндийн үйлчилгээг хүртэнэ.
(17:04)
Эрсдсэн, эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үедээ иргэд эрүүл мэндийн даатгалаа ашигладаг. Үүний тулд урьдчилан мөнгө төлж нэрийн дансандаа байршуулдаг тогтолцоо даатгалын салбарт үйлчилж байна. Гэхдээ энэ даатгалын төлбөрөө ч төлж чадахгүй иргэд олон байгаа. Энэ ч үүднээс бага орлоготой иргэдэд зориулсан бичил даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
0 санал | 42 үзсэн
|
Монголчууд цөмийн энергийг энхийн замаар ашиглана.
(17:01)
Олон улсын цөмийн физикчид энэ өдрүүдэд манай оронд чуулж байна. Тэд цөмийн физикийн хэрэглээг энхийн замаар хэрхэн ашиглаж болохыг ярилцсан юм. Мөн дээрхи эрдэмтэд манай оронд цөмийн энергийн хэрэглээг хөгжүүлэх боломжуудын талаар түлхүү санал солилцож байгаа юм.
0 санал | 42 үзсэн
|
Буриадын зоны амьжиргаа залгуулах гол эх үүсвэр нь гар урлал.
(10:40)
Эв нэгдэл, элгэн садны баяр болсон Алтаргана наадам үргэлжилж бай на. Ажил хөдөлмөрөөрөө гайхагддаг буриад зон өнөөдөр гар урлалын үзэсгэлэнгээ дэлгэн тавьсан юмаа. Буриадуудын орлогын эх үүсвэр нь гар урлалын бүтээлүүд нь байдаг байна.
0 санал | 72 үзсэн
|
Халамжийг хүрэх эздэд нь хүргэнэ
(10:32)
Монгол улсад нийгмийн давхаргын ялгаа улам бүр гүнзгийрч байгааг судалгаа харуулжээ. Гэхдээ ядуурлын түвшинг тодорхойлох аргаа өөрчилж, орлогыг орлуулан тооцох аргаар судалгаа хийж байна. 9-р сарын нэгэн гэхэд энэ судалдааны дүн гарах бөгөөд шаардалагтай гэж үзсэн айлуудад өрхийн тэтгэмж өгөх хуулийг хүлээж байна.
0 санал | 61 үзсэн
|
|